🔴 LIVE: “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд 300 мянган төгрөг өгөх санал тавьжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1352

🔴 LIVE: “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд 300 мянган төгрөг өгөх санал тавьжээ

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын ажил хаялт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд ажилчдадаа 300,000 төгрөгийн урамшуулал олгох санал тавьжээ. 

Өнгөрсөн жил дунджаар 1.6 сая төгрөгийн цалин олгож байсан "Тавантолгой түлш" компанийн ажилчид өнгөрсөн сард 1 сая орчим төгрөг гар дээрээ авсан нь хоёр дахь удаагаа ажил хаяхад хүргэжээ. Тус компанийн удирдах ажилтнууд өнөөдөр өглөө "Цалингийн 30 хувь буюу 300 мянган төгрөгийг өнөөдөр олгоё, ажилдаа орооч" хэмээн учирласан тул зарим ажилчид дотогш орсон ч, одоогоор үйлдвэрлэл эхлээгүй байна хэмээн ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа ажилчдын төлөөлөл мэдэгдлээ. 

Ажилчдын ажил хаялтаас үүдэн сайжруулсан түлшний нийлүүлэлт доголдсон эсэхийг бид дараагийн сурвалжилгаараа та бүхэнд хүргэх болно. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх