🔴 LIVE: Ц.Сүхбаатар: Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 4197

🔴 LIVE: Ц.Сүхбаатар: Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах талаар Монголын ахмадуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмадын баярыг тэмдэглэдэг. Баяр тэмдэглэхээсээ илүү ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүний асуудлыг шийдэж өгөхийг Монголын ахмадуудын холбооноос хүслээ.

Ц.Сүхбаатар: Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 320 гаруй мянган ахмад байгаагаас 20 гаруй хувийг 70-аас дээш настай ахмадууд эзэлж байна. . Гэтэл одоогийн тэтгэвэр тогтоолгож байгаа ахмадууд хамгийн багадаа 460 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмад настаны тэтгэврийг жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх заалт хуулинд байдагч зохих журмын дагуу хэрэгждэггүй.

Засгийн газраас зургаан удаагийн тэтгэврийг зөрүүг арилгах, индексжүүлэх шийдвэр гаргасан байдаг. Гэвч тэтгэврийг зөрүүг арилгах хөрөнгийн төсөв байхгүй нэрийдлээр зөрүү арилгахгүй явсаар ирлээ.. Тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайдад 2022 оны нэгдүгээр улиралд багтаан тэтгэврийг зөрүүг арилгах нэмэлт хөрөнгийн эх үүсгэврийг улсын төсөвтөө суулгах шаардлагыг хүргүүлж байна гэсэн юм.

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ахмадын тэтгэвэр заавал адил байх албагүй.Яагаад гэвэл ажил хөдөлмөр хийсэн хугацаа цалин хөлс нь өөр тэгээд зарим хүмүүс ажил хийгээгүй байж сайн дурын даатгал цөөхөн жил төлөөд тэтгэвэр тогтоолгох гэсэн сонирхол байдаг тул нийгмийн даатгал хуулиа эргэж харах хэрэгтэй.

    1. Зочин

      Ажил хийгээгүй гэж юу байхав дээ! Хүүхэд харах гэрийн ажил хийх хувиараа бие дааж хөдөлмөр эрхлэх зэргээр янз бүрээр ажил хийж амьдарч байгаа! Олсон мөнгөөрөө нийгмийн даатгалаа төлөөд өөрөө өөрийгөө болгоод явж байгаа хүмүүсийг ажил хийгээгүй гэж ярихыг хүлээн зөвшөөрч чадахгүй! Олон тодорхой ажил хийж байгаа хүмүүсийн ар тал болж өөрсдийгөө золиосолж яваа хүмүүсийг битгий тэгж гадуурх! Баян хүмүүсийн ар тал л ажил хийдэггүй харин зарцтай байна! Энэ нийгэм ийм л төрхтэй!

  2. Зочин

    АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР ИЖИЛ БАЙХ УЧИРГҮЙ. ЗӨРӨӨГ АРИЛГАНА ГЭЖ БАЙХГҮЙ. УЛСАД АЖИЛ ХИЙЖ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛӨӨГҮЙ, ТӨЛСӨН Ч МАШ БАГА ТӨЛСӨН ХҮН ЗӨНДӨӨН БИЙ. ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ Л ТЭТГЭВЭР АВНА ШҮҮ ДЭЭ. ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ЗОХИОМЛООР НЭМНЭ ГЭДЭГ БОЛ БАС Л НЭГ ТӨРЛИЙН ХАЛАМЖ ГЭСЭН ҮГ.

  3. Иргэг

    Өнөөгийн манай нмюийгэм бол капиталист нийгэм шүү дээ. Энэ нийгмийн мөн чанарын нэг үзүүлэлт нь нийгмийн доторх ялгавартай байдал юм. Үүнийг хүчээр ижил болгох арга байхгүй. Ингээд бодохоор хүмүүсийн тэтгэвэр өөр өөр л байж таарна. Хамгийн гол шалгуур бол тухайн хүний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл юм. Хэн хичнээн жил хэчнээн мөнгө төлсөн байна түүнд харьцах хэмжээгээр л тэтгэвэр авна шүү дээ. Шудрага хуваарилалт байгаа биз.

  4. Пүрэвдорж Доржгочоо

    Зөв шүү дээ дэмжиж байна

  5. Чех

    Тэтэгвэр зөрүүтэй байх ёстой шүүдээ ажил х хийсэн бага хийсэнээрээ авна биздээ жишээнь тээвэриын жолооч хөнгөн тэрэгний жолооч хоёр чинь тухаын үедээ өдөр шөнө шиг зөрүүтэй цалин авч байгаа биздээ тэгээд одоо минийх бага чинийх их гээд байдаг чинь зүйд нийцэхүү

  6. Зочин

    Тэтгэвэр заавал адил зөрүү арилгах нь чухал бишээ.тухайн үед дээд мэргэжилтэй хүн өндөр л цалин авч шимтгэлийг өндөр төлж бсан.30 гаруй жил ажилласан.гэтэл өнөөдөр 350к тэтгэвэр авч бна.худлаа үнэн 20 жил ажилласан нөхөж төлсөн хүмүүс 350 к л авч бна.энэ 2 уг нь ялгаатай бмаар юм.

  7. Зочин

    Зөрүү арилгах гэж байхгүйэээ. 30 жил ажиллаад даатгал төлөөд 500мянга авч байхад 30 байтугай 3сар ажиллаагүй байж 350мянга. Тэгээд зөрүү арилгаад адил 500мянга авах уу. Шударга биш. Нэг нь үхтлээ ажиллаад тэтгэврээ авч байхад нөгөө нь аар саар ажил хийж тэтгэвэр бага тогтоолгочихоод адил авна гээд байгаа хэрэг үү?

  8. Зочин

    Тэтгэвэрийн зөрүү арилгана гэж байж болохгүй энэ бол хамгийн буруу тухайн хүн тухайн үедээ хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин авч шимтгэл суутгалаа хуулийн дагуу төлсөн байж таарна. Одоо 30 40 жил ажиллаж ажиллаж 350.0 төгрөг авч байхад огт ажил хийгээгүй шахуу хүн мөн л 350.0 авч байна одоо адилтгана гэхээр тэр ажиллаагүй хүн бас автоматаар 500.0 болгож нэмэх үү тэгвэл хүн бүгд ажиллахгүй байж байгаад насаараа ажилласан хүнтэй адилхан тэтгэвэр авах нь утгагүй биздээ тэгэхээр зөрүүг арилгах шаардлагагүй. Харин үнэхээр олон жил ажиллаад төлсөн шимтгэлдээ дүйцхүйц хэмжээний тэтгэвэр авч чадахгүй байгаа ахмадын тэтгэвэрийг итгэлцүүрээр нэмэхнь зүйтэй

  9. Зочин

    2011 онд гарсан ч гэсэн бас л доод жишиг 350 мянга байгааш дээ улсад 30 гаруй жил ажиллаад

Сэтгэгдэл үлдээх