🔴 LIVE: Д.Отгонтуяа: Г.Ган-Очирыг амаа хамхихгүй бол аавыг чинь хордуулж ална шүү гэж дарамталсан гэсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Хэрэг зөрчил 12832

🔴 LIVE: Д.Отгонтуяа: Г.Ган-Очирыг амаа хамхихгүй бол аавыг чинь хордуулж ална шүү гэж дарамталсан гэсэн

Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу "хар машин"-ы луйврын талаар болон аавынхаа нас барсны талаар мэдээлэл хийх гэж байсан иргэн Г.Ган-Очирыг өнөө өглөө цагдаа нар баривчилжээ. Уг асуудлаар иргэн Г.Ган-Очирын дэмжигч, иргэн Д.Отгонтуяа мэдээлэл өгсөн юм.

Иргэн Д.Отгонтуяа:

-Г.Ган-Очир бид хэвлэлийн бага хурал зарласнаас хойш хурлын бэлтгэлээ хийгээд хамт хоносон. Гэвч цагдаа нар түүнийг өглөө баривчлаад аваад явсан. Одоо

Г.Ган-Очир сонгуулийн хар машины луйварыг илчлэх гэж байсан юм. Үүнээс гадна НӨАТ-ын сугалаанаас 175 тэрбум төгрөгийг хэрхэн луйвардсан талаар маш ноцтой баримт дэлгэх гэж байсан юм. Гэвч түүнийг баривчилж авч явснаараа монголын ард иргэдийн эрхэд маш ноцтой халдаж байна.

-Г.Ган-Очирыг баривчилсныг гэрчлэх баримт байгаа юу?

-Хэвлэлийн хурал зарласнаас хойш цагдаа нар гэрийнх нь ойр орчимд яваад байна гэдэг мэдээлэл авсан. Тэгээд гэртээ хонолгүй, аавындаа хоносон юм. Бид хамтдаа хоносон. Гэтэл хэвлэлийн хурлын өмнөхөн аавынх нь гэрээс баривчлаад аваад явсан. Гэрчлэх маш олон хүн байгаа.

Та аавыг нь хордуулж алсан талаар ноцтой зүйл ярилаа шүү дээ. ШШҮХ-ийн дүгнэлт гарсан юм уу?

-ТЕГ-ын 6-р номерын өрөөнд анх мэдүүлгээ өгч байхад нь нэг дарга нь орж ирээд Ган-Очирыг “дуугүй болохгүй бол аавыг чинь хордуулж ална шүү” сүрдүүлсэн байдаг. Түүнээс хойш аав нь гурван сарын турш бие нь өвдөж байгаад байгаад нас барсан.

Тэр хүн ясан дээр тохсон арьс шиг болтлоо турж, нүүр нь цэлдий хөх болж, нүд нь хөдлөхөөс өөр хөдөлгөөнгүй байж байгаад нас барсан. Энэ асуудлаар Ган-Очир мэдээлэх гэж байсан юм.

Гэвч цагдаа нар түүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж, аавынх нь гэрээс баривчилж авч явсанд харамсаж байна.

11 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Сонгуулийн саналын талаар ярьж байгаа асуудлыг би үнэн гэж боддог.

  2. Зочин

    Mонгол улсын иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах,амьд явах эрхүүдийг хангаж ажилтай орлоготой байлгана гэж НҮБ болон Нийт Ард Иргэдийнхээ өмнө үүрэг хүлээж 1974.11.18.1992 онд Mонгол Улсад Засгийн Бүх Эрх Ард Түмний мэдэлд байна гэж Yндсэн Хуулиндаа Соёрхон Баталлаж,эргэж буцалтгүй,хэрэгжүүлэх,Mонгол Улсад Хүний Эрхийг Хангах,Үндсэний Хөтөлбөр буюу УИХ -ийн 41 - р тогтоол баталсан,боловч үе үеийн УИХ.ЗГ -ууд хэрэгжүүлээгүйгээс болж Mонгол Хүний Эрх,Эрх Чөлөөг Ноцтой Зөрчиж,иргэнийнхээ Ардчилсан Нийгэмийг Гажуудуулсан Шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа хууль бус УИХ - ийн болон Үндсэн Хуулийн Цэц,Улсын Дээд Шүүх,Эрүүл Мэндийн Яам ЗГ-ууд нь Ард Иргэдийнхээ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үүлдсэн баримтууд олон нийтэд нэгэнт ил болсоор байна!!! Иймээс ард иргэд бүхэн хэлэлцэж,шийдвэрлэх Aрд түмний хурал хуралдуулаж нэгдмэл зорилгын дор тэмцэхийг уриалж байна!!! Aмжилт ялалт бүхний төлөө хамтдаа.Aмжилт!!!

  3. Зочин

  4. Ш.Цэрэндулам

    Заавал хэн нэгэн хүн санал хураах автомат төхөөрөмжийн ажиллагааг тайлбарлах шаардлага байхгүй, зүгээр тухайн тойргийнхоо саналын тоог сум дүүргээр нь харчих тэндээс сонгуулийн дүн зохиогдсон гэдэг тодорхой харагдана. Энэ ертөнцөд болж байгаа зүйл тэгэж зохиогдсон юм гэж ойлгох ёстой. Девид Рокфеллер. Ийм болсон тогтолцоог устгахын төлөө тэмцъе!!!

  5. Зочин

    Новшийн цаг ч ирж дээ.

  6. Зочин

    Төр ард түмний төлөө ажиллахгүй байгаа төрийн албан хаагчид эрх мэдэл авилгалын төлөө ажилладаг шударга албан хаагчид цөөн байхаа гэж хардаж байна замын цагдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад гол чиглэл байх ёстой гэж ойлгодог гэвч торгууль зөрчлийн хууль яриад л торгох юм дээр нь оноо хасна машин дээрээ шуудайтай хөнжил гудас запас дугуй ачаад (пропокс) 20.0 к торгууль хоноод буцахдаа яг Багануурын 204 пост дээр дахиад 20.0 к дээр нь 1 оноо ардаа 3 хүүхэд 1 том хүнтэй суудлын тоо хэтэрсэн арын зорчигч хамгаалах бүс зүүгээгүй хүүхэд багтааж руу орж байна гээд л торгоод сануулах арга хэмжээ байна уу өчигдөр торгууль ан гэж гуйгаад ч нэмэргүй маш өлөн цагдаа нар их байна томоохон постууд аар сайн яваарай гээд л явуулж байхад Багануурын 204 пост гээд тэнд байгаа нэг машинтай зогсож байгаа нөхөр нүд нь тогтохгүй ачаа ачсан жижиг тэрэг өнгөрөхөөр л зогсоогоод арай л өлөн дэндүү

  7. Нэргүй

    Монголд юу болоод бна аа. Ямар нийгэмд амьдраад бна аа

  8. Зочин

    АН ХААНА ЯВНАА ХУДЛАА АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ГЭЭД ДОНГОДООД БАЙДАГ ЭНЭ ЗАЛУУГ СУЛЛУУЛЖ АВАХ ЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЭЭЧЭЭ

  9. Нямбаатар огцор

    Шударга 5 гэж ард түмнийг жагсааж гарч ирсэн Оюунэрдэнэ Нямбаатар нар ард түмний эрх ашиг хүний эрхийг үгүй хийж хуулийг гууль болгож бна ичээч бузрууд.

  10. Zochin

    АН-хан янз бүрийн юм яриулчихаад золиосолчихож байгаа юм уу Хүнээ хамгаалж нэг өдрийн өмнө ч гэсэн гаргаж аваач

  11. Зочин

    Энэ бол маш ноцтой асуудал яг хэн гэдэг дарга нь тэгж аавыг нь хордуулж ална гэсэн аав нь яг юунд хордож үхсэн бүхнийг ил тод баримтаар нь ил тод гаргаж тавь л даа бид нар ч гэсэн тэр баримтыг чинь бариад тэмцэнэ шүү дээ

Сэтгэгдэл үлдээх