С.Моллай аварга дахин цэвэр яллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 6065

С.Моллай аварга дахин цэвэр яллаа

"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн дөрөв дэх өдрийн хэсгийн барилдаанууд өндөрлөлөө. 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдаж байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жинд: Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай энэ жинд Монгол улсыг төлөөлөн барилдаж байгаа ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Улмаар дараах барилдаануудыг хийлээ.

  • Хоёрдугаар тойрогт Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзаг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарахад Д.Хамза даваад байсан юм.
  • Гуравдугаар тойрогт Азербайжаны залуу бөх Фатиев Мурадтай анх удаа учраа тааран барилдаж нэмэлт цагт ялсан.
  • Хэсгийн аваргын төлөө өнгөрсөн сард ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн Гүржийн Тато Григлашвилиг цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт байгууллаа. 

Хагас шигшээд Автсрийн Шамил Борчашвилитэй Улаанбаатарын цагаар 17:00 цагт барилдана. Хоёр бөхийн хувьд энэ онд хоёр удаа таарч барилдахад хэн хэнийгээ тус бүр нэг удаа даваад байгаа. 

С.Моллай болон Шамил Борчашвили нар энэ онд Доха Мастерс хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг толилуулж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх