Ах, дүү Абе хагас шигшээд хамтдаа шалгарлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Жүдо 7866

Ах, дүү Абе хагас шигшээд хамтдаа шалгарлаа

"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн хоёр дахь өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд тун үзүүштэй явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл, Хаагийн гран при тэмцээний аварга Ё.Басхүү В хэсгийн эхний тойрогт гоц мөргөж, улмаар хоёрдугаар тойрогт Болгарын Д.Минкоуг торгуулиар цэвэр яллаа. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга Абе Хифүмид ялагдан дагах барилдаан хийх болсон. /Дагах барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт явагдана/

Эмэгтэйчүүдийн -52кг жинд манай улсаас залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт өсвөрийн дэлхийн аварга Узбекистаны К.Диёораг цэвэр ялсан ч удаах барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт Швейцарын К.Фабиеннед ялагдан тэмцээнээ дуусгалаа. Тус жинд Абе Хифүмигийн төрсөн дүү болох дэлхийн хошой аварга Абе Ута барилдаж байгаа ба таамгийн дагуу хагас шигшээд тунан үлдлээ. 

Ах, дүү Абе 2018 оны ДАШТ-д хамтдаа түрүүлж түүх бүтээж байсан бол өнөөдөр Олимпын наадамд хосоороо түрүүлж дахин шинэ түүх бүтээж чадах уу?

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх