Бейсболын цохиураар хүн зодсон МИАТ-ийн хэлтсийн даргыг 100 мянгаар торгожээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 7271

Бейсболын цохиураар хүн зодсон МИАТ-ийн хэлтсийн даргыг 100 мянгаар торгожээ

МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хоёрдугаар давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд албан хаагчаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.

Түүгээр ч зогсохгүй ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хамаатан, дүү нь учраас түүнд МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр хариуцлага тооцолгүй өдий хүргэсэн хэмээн зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж байсан билээ.

Олон нийтийн сүлжээнд тавьсан уг бичлэгт гарсан үйл явдлыг Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр шалгаж, зодуулсан ажилтных нь мэдүүлгээр хоёр жилийн өмнө болсон явдал гэдгийг тогтоосон аж. Улмаар прокурорын байгууллагаас уг мэдээллийн дагуу цуглуулсан баримтуудыг хянаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Харин зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэн дээрх хэлтэст буцаан шилжүүлсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 5.3-1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэх үндэслэлээр шалгаж, улмаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэвэр ногдуулжээ. Харин С.Батсүхийн ажилтнаа зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараахан буюу 2021 оны тавдугаар сарын 25-нд МИАТ-ийн захирал тушаал гаргаж, Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын 5-нд уг албан тушаалд томилогдсон аж.

7 Сэтгэгдэл

  1. erdem

    zailuulaachdee yaagaad bailgaad baidag ym

  2. Зочин

    Бид ямар нийгэмд амьдраад байгаан бэ?

  3. Хэн

    Gue tgd miatiin darga nar n ner hund unagaalaa iim ym gargaj irlee geed ajilchidaa daramtalj bn gsn shu yo yo ylzarsan gazar

  4. Зочин

    Za sain bn sain jishig togtoj odoo eeguuleed naad xalzanaa beisboliinx ni tsoxiuraar zodchix 100k torguulna sht zoduulsan bux xumuus ni zodchix kkkk

  5. Зочин

    Ene muu ats yu ve tsohuilaad zogsoj bdg archaagvi ym be

  6. Zochin

    Ёстой тэнэгтдэг байна шт тийм шийтгэл гэж юу байдгын ёстой нөгөө шизофрени хөдөлгөчихлөө

  7. Зочин

    Yadaj halagdsan bn dahij nisehiinhnii tsaraig harah nuurgui bolson ni hmgiin tom shiitgel yum bgm shd

Сэтгэгдэл үлдээх