Таеквондогийн онлайн УАШТ зохион байгуулагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Таеквондо 3812

Таеквондогийн онлайн УАШТ зохион байгуулагдана

Монголын таеквондогийн холбооноос цахим орчинд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар боллоо. 

Таеквондогийн спорт нь зөвхөн тулааны төрлөөс гадна пүмсэ буюу тоот дасгалын төрөлтэй. Энэхүү төрөл нь аливаа хүнийг төвлөрөх, тоот дасгалын тусламжтайгаар амьсгалаа зөв хуваарилах, дархлааг дэмжих ихээхэн ач холбогдолтой нэгэн төрлийн спорт юм. Тэгвэл цар тахал ихсэж буй энэ өдрүүдэд пүмсэ буюу тоот дасгалын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа цахим орчинд зохион байгуулахаар болжээ. 

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 35 клубын 300 орчим тамирчин хамрагдсанаас хамгийн бага нь зургаан настай бяцхан тамирчин байгаа бол хамгийн ахмад нь 41 настай мастер багш оролцож байна. 

Коронавирусийн тархалт анх дэгдсэн цагаас эхлэн /2020 оны эхнээс/ бүхий л үйл ажиллагаагаа цахим орчинд идэвхитэй явуулж буй монголын таеквондогийн холбоог дэмжигч спортын төрөлжсөн мэдээ, мэдээллийн livetv.mn/sport суваг энэ удаагийн цахим тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх болно. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх