🔴 LIVE: О.Батдэлгэр: Би зэвсэгт хүчинд шударгаар зүтгэсэн биш, хилс хэрэгт гүтгэгдэн 6-12 сарын ялтай хэрэгт холбогдчихлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 2686

🔴 LIVE: О.Батдэлгэр: Би зэвсэгт хүчинд шударгаар зүтгэсэн биш, хилс хэрэгт гүтгэгдэн 6-12 сарын ялтай хэрэгт холбогдчихлоо

ЗХЖШ-ынхан хүний амьдралыг хэрхэн хохироож буй асуудлаар өмгөөлөгч Г.Балжмаа, хохирогч О.Батдэлгэр нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Балжмаа:

-Миний үйлчлүүлэгч хохирсон асуудлыг тодруулахаар би ЗХЖШ-ын холбогдох удирдлагуудтай уулзах үед үл тоосон байдалтай, бохь зажлаад, хөлөө аччихаад, утсаараа нууцаар бичлэг бичээд, хүн тавлаж, доромжилж инээгээд сууж байна. Зэвсэгт хүчний жанжин штабаас халагдсан хүн ямар ч тэтгэвэр тэтгэмж авдаггүй, өөр ажил эрхэлж болдоггүй. . Энэ хүн цэрэгтэй дүрмийн бус харьцдаг байсан бол тус ангийн олон байлдагч гарын үсгээ зурж хамгаалахгүй байсан.

Хохирогч О.Батдэлгэр:

-Би ЗХЖШ-ын дарга удирдлагуудын шийдвэрээс болж хохирч явна. 2021 оны гуравдугаар сард зэвсэгт хүчинд хугацаат алба хааж байсан байлдагч н.Бямбадорж надад зодуулсны улмаас гүйлсэн булчирхай цочиж шүд цуурсан гэдэг худал гомдол гаргасан. Уг гомдлыг шалгах ёстой эрх бүхий албан тушаалтнууд миний гэм бураатайг тогтоогоогүй мөртлөө элдвээр дарамталсаар байгаад ажлаас халсан. Би 2012 онд хугацаат цэргийн албанд элсэж, улмаар армид буудагч, пулёмотчин болж улирч ажиллах хугацаандаа сахилгын болон зөрчлийн хэрэг нэг ч гаргаж байгаагүй. . Тиймээс миний би зориг гарган энэхүү мэдээллийг хийж байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх