🔴 LIVE: Нэр дэвшигч С.Эрдэнэ гүйцэтгэлийн 70 сая төгрөгийг өгөхгүй долоон жил болж байна гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 2581

🔴 LIVE: Нэр дэвшигч С.Эрдэнэ гүйцэтгэлийн 70 сая төгрөгийг өгөхгүй долоон жил болж байна гэв

Нэр дэвшигч С.Эрдэнийн хамаарал бүхий гэх "Молор констранкшн" компани, “Их Тамир” амралтын газарт усан бассейн хийсэн "JMN" ХХК  төлбөрийн үлдэгдэл 70 сая төгрөгөө авч чадалгүй долоон жил болж байгаа талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Нямдалай мэдээллээ. Мөнгөө авч чадаагүй компани өрөндөө баригдаж, дансаа хаалгаж, дампуурахдаа тулаад байна гэв. 

"JMN" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдалай: 

-Манай компани "Найрамдал" зуслан дахь "Их Тамир" амралтын газарт усан бассейний ажлыг 2014 онд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн. Гэтэл үлдэгдэл 70 сая төгрөгөө одоо болтол өгөхгүй байна. Би долоон жил энэ хүмүүсийг гуйж байна. Аргаа бараад өнөөдөр энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Манайх 14 ажилтантай. Өнөөдөр би цалингаа тавьж чадахгүй, дансаа хаалгаж, дампуурахдаа тулаад байна. Иймд нэр дэвшигч С.Эрдэнээс үлдэгдэл мөнгөө авмаар байна гэв.

Энэ үеэр АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр гарч ирэн Ц.Нямдалайг цагдаагийн байгууллагад өгч байгаа талаараа мэдээлэл өгөв.  

АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр: 

-Энэ залуу тус компанийн нягтлан руу өглөө утасдаад, "Үлдэгдэл 70 сая төгрөгөө өгөхгүй бол хэвлэлийн хурал хийлээ" хэмээн сүрдүүлсэн байна. Иймд би Эрүүгийн хуулийн 17.6-д заасны дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Сүрдүүлсэн бичлэг нь байгаа.

Улс төрийн захиалгатай хэвлэлийн хурал хийсэн гэж харж байна. Учир нь тус компани өнгөрсөн долоон жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Шүүхэд огт хандаж байгаагүй, ямар ч шийдвэр гараагүй байхад өнөөдөр бусдын нэр хүндэд халдаж байна. Хэвлэлд хандсанаар үнэн болохгүй. Иймд цагдаагийн байгууллагад өгч, шалгуулна гэв. 

18 Сэтгэгдэл

  1. Зочин

    Сонгууль ойртоод ирэхээр л ингэж хүн шантаажилж амь зуудаг хөгийн юмнууд одоо больвол таарна шд. Үнэхээр л тийм бол бүхэл бүтэн 7 жил юу хийж яваад одоо гарч ирж байгаа юм???

  2. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  3. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  4. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  5. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  6. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  7. Дагдан

    МАН Хүрэлсүх одоо ийм хөгийн арга хэрэглэхээсээ ичих хэрэгтэй. 7 жил чимээгүй байж байгаад сонгууль дөхөөд ирэхээр гэнэт гарч ирдэг ямар учир вэ?

  8. Gnbr

    Hervee unen baisan bol ali songuuli ehlehees umnu ene asuudlaa shiideh bsn , negniige ingej gutgej bolohgu shude . #NoHook

  9. Зочин

    Үнэхээр үнэн байсан бол юу гэж 7жил хэлэхгүй явах билээ , шүүлтүүртэй хандана шүү хүмүүсээ !

  10. Саран

    МАН аргаа барьж байнадаа , ийм болхи юманд итгэх хүн байхгүй шүү дээ

  11. Зочин

    Сонгууль ойртохоор л ингэж шантаачилж гарч ирдэг хөгийн юмнууд ичиж амьдар

  12. Byambaa

    Ygd danda iim hudlaa ym yvuulj bdimaa odoo boliochee

  13. Зочин

    Луйварчин гэж луйварчнаараа л байдаг. Ажлаа хийлгэсэн юм бол ажлын хөлсийг нь өгөх ёстой шүү дээ. Ийм луйварчин улс орон ард түмний ерөнхийлөгч болно гэнэ. Ёстой зайл цаашаа!!!.

  14. Зочин

    Хөлс мөнгийг өгөөч заваан пюм бэ. Бизнес хийж чадахгүй. Улс төр бүр бохир тоглоно!

  15. Иргэн

    БАТБАЯРААР ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ХИЙЛГЭЭД ЯВАХААР ХЭН ТА НАРТ ИТГЭХ БИЛЭЭ ДЭЭ .ЧААВААС.

  16. Зочин

    Хөөрхий энэ залуу С.Эрдэнээ гэж луйварчинд хамаг мөнгөө луйвардуулчаад дээрээс нь шоронд орж ял авах дээрээ туллаа харин ч жэнхэнэ дарангуйлал тогтоох гээд байгаа ум биш үү. Ямар умныхан дарангуйлалгүй Монгол ьэ дарангуйлагч Эрдэнээ ум биш үү. Хөөн хэлэлцэх хугцаа гэж у дэмийрээд бнаа

  17. Зочин

    Гүйцэтгэл маш муу байсан болоод тэгж байгаа байхаа.Хүний мөнгө авч ажил хийсэн бол олигтой юм хийж сурчаад хүний нэр төрд халд

  18. Доной

    Өртэй хүн өөдөлдөггүй гэж ажил хийлгэсэн бол хөлсөө өгөх зүйн хэрэг юун шатааж энэ хүнд мөнгөө авах боломж нь энэ байж таараа ичсэндээ нэр нүүрээ бодоод өгч таарна биздээ

Сэтгэгдэл үлдээх