🔴 LIVE: Х.Надмид хэмээх залилан мэхлэгч авлигын шийдвэрээ нуун дарагдуулахын тулд хүн хөнөөх захиалга өгсөн гэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Хууль эрхзүй 2514

🔴 LIVE: Х.Надмид хэмээх залилан мэхлэгч авлигын шийдвэрээ нуун дарагдуулахын тулд хүн хөнөөх захиалга өгсөн гэв

Залилан мэхлэгч Х.Надмид гэдэг хүн Анхан, давж заалдах шатны, Дээд шүүхийн 17 шүүгчийн авлигын шийдвэрийг нуун дарагдуулахын тулд хүн хөнөөх захиалга өгсөн талаар иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийж байна.

Иргэн А.Эрдэнэбилэг: 

-Сүхбаатар дүүргийн шүүхэд Ш.Энхжингийн нэхэмжлэлтэй үл хөдлөх хөрөнгийн маргаан (хуучнаар 7-р дэлгүүрийн барилга)-ы хэргийг Монгол улсын Дээд шүүх хэлэлцсэн. 

Анхан, давах, хяналтын шатны бүх шүүгч эх баримт байхгүй, хуурамч баримтыг хуулбарласан нотлох баримтыг  залилан мэхлэгчийн (Х.Надмид) үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг тогтоох үндсэн баримт гэж үзэн шийдвэрлэсэн.
.

УДШ-ийн шүүгч нар хүсэлт гаргасан баримтыг биш, өөр баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргасан үндэслэлээр УМБГ-т гомдол гаргатал шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд тусгайлан хүсэлт гаргаж "Шүүгчийн эсрэг цагдаад гомдол гаргасан үндэслэлээр А.Эрдэнэбилэг шийтгүүлэх нь зүйтэй" гэж хэрэг үүсгэсэн.

. Дараа нь залилан мэхлэгч этгээд /Х.Надмид/ анхан,дунд, дээд шатны шүүгч нарын илт хууль бус шийдвэрийг хамгаалах зорилгоор нэхэмжлэгч Ш.Энхжин болон А.Эрдэнэбилэг нарыг 50 сая төгрөгөөр алуулах захиалга өгсөн байдаг. Энэ захиалгыг БЗД-ийн Цагдаагийн хэлтэст шалгасан нэр зүүгээд хэдэн сар болж байна.
Тиймээс АТГ-т гомдол гаргаж, нэр дурдсан 17 шүүгчийг зөвхөн хууль зөрчсөн эсэхийг хуулийн дагуу шалгаж, гэм буруутай бол зохих хариуцлагыг оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    Өмгөөлөгчдийн холбоо энэ хүнээ цэгцлээч ээ. Хүн хохироосоор л явна

    1. Зочин

      Хүн хохироох биш харин хохирсон иргэдийн төлөө ажилладаг шүү

  2. Зочин

    Эрдэнэбилэг гэгч энэ этгээд өөрөө сэтгэц зүгээргүй өмгөөлөх эрхгүй мөртөө олон ч хүнийг өмгөөлж байна гэж залилж явдаг. Өмгөөлөгчдийн холбоо гэж нэг арчаагүй газар ийм хүмүүсээ огт цэгцэлж чаддаггүй.

  3. Эрдэнэ билэг мал

    Эрүүл галзуу нь мэдэгджхгшй эргүү амьтан. Ярьж хэлж байгаа нь дандаа гажиг юм ярьдаг иймэрхүү амьтадыг шүүхэд хүн төлөөлж орох эрхгүй болгох хэрэгтэй. Хүн өмгөөлж байгаа нэртэй нөгөө хүнээ мөнхийн сааж байдаг арчаагүй амьтан.

    1. Зочин

      Энэ хүн хууль, шүүхийн байгууллагын илт хууль бус үйлдлийн улмаас хохирсон иргэдийн төлөө тууштай тэмцэгч хүн.Өнөөдрийг хүртэл нэр төрөө сэргээлгэхээр Эрдэнэбилгийг шалгуулахаа яваа нэг ч хууль шүүхийн ажилтан байхгүй, гарахгүй байгаа нь үнэн, баримттай факт дэлгэдгийн учир бусуу

    2. Зочин

      Харин ч төлбөрийн боломжгүй иргэдийн эрхийг хамгаалан үйлчилгээний төлбөргүй шахам үйлчилдэг юм билээ. Эрдэнэбилгийг бус эрээ цээрээ алдсан Шүүгч нараа цэгцэлмээр байна

  4. Zochin

    Бодит баримтанд тулгуурлан мэдээлэл хийсэн байна. Одоо хууль хяналтын байгууллага мэдээллийг шуурхай шалгаж үнэнийг тогтоох учиртай. Шүүхийн байгууллагын илт хуулиа уландаа гишгэж, дураараа хуулийн зүйл заалтыг гуйвуулан нэг талд ашигтай байдлаар тайлбарладаг байдлыг зогсоох цаг нь болсон

  5. Монгол

    Ийм сэтгэцийн өвчтэй хүмүүсийг цаадуул нь ашиглаж байгаа шүү дээ, ийм хүмүүсийг яах вэ

Сэтгэгдэл үлдээх