LIVE: Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей дэх АХ-ын түүхийг харуулсан ховор үзмэрүүд

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Соёл урлаг 1201

LIVE: Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей дэх АХ-ын түүхийг харуулсан ховор үзмэрүүд

Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейд ардын хувьсгалын үүх түүхийг харуулсан эд өлгийн зүйлс, жанжин Д.Сүхбаатарын эдэлж хэрэглэж байсан гар буу, дээл, бүс, малгай, гутал зэрэг олон зүйлс хадгалагдаж байна.

Тус музейд Сүхбаатар талбай дээр баригдсан хөшөөний хамгийн анхны эх загвар, МУИС-ийн урд боссон Маршал Х.Чойбалсангийн хөшөөний эх загвар, Хиагтыг чөлөөлөх тулалдааныг түүхчилж харуулсан уран зураг, палентологийн ховор дурсгалууд, Сэлэнгэ аймагт амьдардаг ховор ан амьдын чихмэл зэрэг сонирхолтой үзмэрүүдийг бид хүргэж байна.

Ардын журамт цэргүүд 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагтад байрлаж байсан Хятад цэргийн 25-р морьт дивиз рүү довтолж, чөлөөлж байсан үүх түүхтэй холбоотой зураг, зэр зэвсэг бусад эд өлгийн зүйлсийг мэргэжлийн тайлбарлагчийн тайлбартайгаар та бүхэндээ толилуулж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх