U18 хоккейн ДАШТ-ий шөвгийн найман баг тодорлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хоккей 1953

U18 хоккейн ДАШТ-ий шөвгийн найман баг тодорлоо

22 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман баг тодорлоо. 

 

 

Дэлхийн шилдэг 10 улсын баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс А хэсгийг хүчирхэг Канадчууд хэсэгтээ нэг ч хожигдолгүйгээр итгэл төгс тэргүүлсэн бол дэлхийн дөрвөн удаагийн аварга Финланд залуучууд В хэсгийг тэргүүлсэн байна. Харин таамгийн дагуу А хэсгээс Латви, В хэсгээс Германы багууд нэг ч хожил авч чадаагүй тул тус тус шөвгийн наймд үлдсэнгүй. 

 

Хэсгийн сүүлийн тоглолтууд үнэхээр гал ассан тоглолтуудаар дүүрэн байлаа. Тодруулбал В хэсэгт эхний тоглолтдоо ОХУ-ын багт нэмэлт цагт 7:6 харьцаагаар хожигдсон АНУ-ын залуучууд хүчирхэг Финландыг мөн нэмэлт цагт 5:4 харьцаагаар буулган авлаа. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх