ЧУУЛГАН: Хүүхдээ харж байгаа эхчүүдэд олгодог тэтгэмжийг аавуудад үргэлжлүүлэн олгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1445

ЧУУЛГАН: Хүүхдээ харж байгаа эхчүүдэд олгодог тэтгэмжийг аавуудад үргэлжлүүлэн олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд дараах нэмэлт, өөрчлөлтүүд орох юм.

Үүнд: 

- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно. 

- Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

- Энэ хуулийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэний дараа уг хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороо руу шилжүүлэв.

Чуулганы хуралдаан үдээс хойш хуралдаж, ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын хоригийг хүлээн авсан тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх