Канадчууд Шведүүдээс хариугаа "дөмөгхөн" авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Хоккей 2236

Канадчууд Шведүүдээс хариугаа "дөмөгхөн" авлаа

22 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. 

 

Хамгийн сүүлийн буюу 2019 оны ДАШТ-д (2020 оны ДАШТ ковидийн улмаас зохион байгуулагдаагүй) хагас шигшээ тоглолтод Шведчүүд хэсэгтээ нэг хожигдолгүй явсан хүчирхэг Канадыг 4:3 харьцаагаар буулган авч улмаар түүхэндээ анх удаа түрүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр тэд дахин талбайд учраа таарлаа. Энэ удаад Канадчууд "түрүүлэх боломжоо булаалгасан" хариугаа Шведчүүдээс дөмөгхөн авлаа. Канадын баг тоглолтын үе тус бүрд дөрвөн оноо авсан бол харин Шведээс тоглолтын төгсгөлд нэр төрийн ганц гоол оруулсан байна. Өөрөөр хэлбэл 12:1 харьцаагаар Канадчууд Шведийг бут ниргэснээр хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэлсэн бол Шведчүүд дөрөвт эрэмбэлэгдэхээр боллоо. 

Эхний өдрийн үр дүн

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх