ЭЕРЭГ МЭДЭЭ: СХД-ийн 25-р хорооны иргэн Ц.Энхтөр: Монгол уламжлалт хээ урлалыг хадгалж үлдэхийг хүсдэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Соёл урлаг 1320

ЭЕРЭГ МЭДЭЭ: СХД-ийн 25-р хорооны иргэн Ц.Энхтөр: Монгол уламжлалт хээ урлалыг хадгалж үлдэхийг хүсдэг

ЭЕРЭГ МЭДЭЭ: СХД-ийн 25-р хорооны иргэн Ц.Энхтөр монгол уламжлалт хээ урлалаар 1970 оноос хойш дагнан туурвиж байна. Тэрбээр айлын хашаа, хаалгаас өгсүүлээд гэрийн мод, эмээл, сандал, авдар зэргийг хээлж, хөл хорионы цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байна.

Ц.Энхтөр: 

-Би Архангай аймгийн харьяат. Гараар урладаг хээ урлагийн урлаг тасалдах вий хэмээн бодож, ажилласаар өдий хүрлээ. Гэр болон гэрийнхээ бүх эд хэрэглэлийг өөрөө урласан. Хашааны хаалгаа хүртэл хээлсэн. Үүнээс улбаалаад, хашааны хаалга эрээлэх захиалга их орж ирсэн. Мөн, хаягдал модоор сандал, ширээ урласан. Одоо миний бодож байгаа нэг зүйл бол шавьтай болж, энэ урлагаа өвлүүлмээр байна гэв. 

Хээ урлаач Ц.Энхтөртэй холбогдохыг хүсвэл 9402-0902 дугаарт хандаарай. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх