БНСУ-ын жүжигчин Ю Жун Юн шилдэг туслах эмэгтэй дүрээр Оскар хүртлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг 1396

БНСУ-ын жүжигчин Ю Жун Юн шилдэг туслах эмэгтэй дүрээр Оскар хүртлээ

93 дахь удаагийн Оскарын наадмын шилдгүүд шалгарсаар байна. Энэ жилийн Оскарт ази гаралтай эмэгтэй найруулагч наадмын түүхэнд анх удаа Оскарын шагнал хүртсэн бол БНСУ-ын 73 настай жүжигчин Ю Жун Юн шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналаар Оскар хүртсэн анхны солонгос жүжигчин болж дахин нэг түүхэн үйл явдал тохиолоо.

Ю Жун Юн нь БНСУ-ын олон ангит кино уран бүтээлээрээ хэдийнээ манай үзэгчдэд танил болсон билээ. Тэрээр “Minari” кинонд бүтээсэн туслах дүрээрээ ийнхүү Оскар хүртэж байна.

.

“Minari” нь Оскарын наадмын зургаан төрөлд нэр дэвшсэн юм. АНУ-ын Арканзаст нүүж ирснээр шинэ амьдрал эхлүүлж буй солонгос гэр бүлийн талаар гардаг бөгөөд хатагтай Юн тус гэр бүлтэй хамт амьдардаг эмээгийн дүрийг бүтээдэг ажээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх