LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН-ыг тараах нөхцөл үүссэнийг захирамжилсугай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 3901

LIVE: Ерөнхийлөгч Х.Баттулга: МАН-ыг тараах нөхцөл үүссэнийг захирамжилсугай

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сая Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрээр "МАН-ыг тараах нөхцөл үүссэнийг захирамжилсугай. Захирамжийг УДШ-д хүргүүлсүгэй" хэмээн мэдэгдэв. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ЗАХИРАМЖ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг  Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг  тогтоон захирамжилсугай.

Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, . Үүнд:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа.

.
Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал .
Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох .
Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч . Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. .
Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.

Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.

Тав. .

Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.

Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэжээ.

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    АН-ыг алга болгосон. Одоо МАН-ыг тараачихвал би дарангуйлагч болно гэж тооцмооргүй юм аа. Сэрэхгүй бол сайхан л зүүд. Одоо импичмент хийх ганц зам л үлдэв.

  2. zochin

    Яана вэ??? Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань АН-аа тараачхаад одоо МАН-ыг тараана гээд зарлачихлаа!!!! Айдас хүйдэс!!!

  3. Зочин

    Ардчилсан нам цагтаа нэртэй төртэй нам баылаа, энэ занхааны хутгасан жороор 2 хуваагдаад хэн нь албан ёсны гэдэг ч мэдэгдөхээ байсан, үндсэндээ устсан. Одоо ардын намыг устгавал өөрөө солонгосын ким шиг улсаа хувьчлаад авна, жинхэнэ дарангуйлаа тогтооно. Горьдоорой

  4. Зочин

    хуцнэз олон нийтийн байгууллагын эрхэд төрийн байгууллага ороцох эрхгүй

  5. Зочин

    Одоо наад Жэнко чинь зэвсэгт хүчний ерөнхий командлагч армийг хөдөлгөөд дээрээс нь Сирин Асад шиг Оросоос цэргийн тусламж аваад цэргийн эргэлт хийхээр балтгэж байна. Энэ дуракийг үтэр түргэн зайлуулаачээ

  6. Цэенханд

    Нэг намын дарангуйлал дэндсэн энэ үед хамгийн оновчтой шийдвэр байлаа Ерөнхийлөгчийг дэмжсээр ирсэн дэмжих ч болно

  7. d.batnairamdal

    zov shuu de denduu olonhoor turii barij undsen huulia mordohgui bn

  8. Зочин

    Jenko uuruu turuus zail gorid

  9. zochin

    namaar yadagiin huivaldaj toriig sordog maf bizdee

  10. B.moogii

    Nan herggui man ard ali ni herggui

  11. Зочин

    Аль эрт хийх байсан зүйл. МАН гарууд бидний тархийг угааж шоу цэнгүүн үзүүлж байгаад улсаа хувааж идэх гэж улайрч байна. Коронагаар далимдуулж бидний хөлийг тушаад араар нь хороо найруулан хөзөр тоглож дуугарах ч эрхгүй болгох замдаа орж. Тараах нь зөв!!!

  12. Zochin

    Odoo dyysaa. Zarim humuus gohi n gene lee...

  13. Зочин

    Zov airaa dendele ih oron gazar shoroo in ulsih bolhos tidnih bish

  14. Б.адъяадорж

    Mash zow

Сэтгэгдэл үлдээх