LIVE: Уран гулгалтын шилдгийн шилдгүүдийн гала тоглолт

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Спорт 2154

LIVE: Уран гулгалтын шилдгийн шилдгүүдийн гала тоглолт

Уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Нэг сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд Канад, Франц, Итали, Япон, ОХУ, АНУ гэсэн дэлхийн чансааг тэргүүлэгч зургаан улсын баг оролцсон юм. Харин БНХАУ-ын баг энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Гурван өдрийн турш үндсэн үндсэн найман төрлөөр зохион байгуулагдсан тус тэмцээнд ОХУ-ын баг 125 оноо авч анх удаа түрүүллээ. Харин АНУ 110 оноотойгоор мөнгөн медаль, Японы баг 107 оноотойгоор хүрэл медаль хүртлээ. 

Уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээнд түүхэндээ АНУ дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлдэг бол Японы баг хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалдаг байна. Харин ОХУ-ын баг энэ жил анх удаа алтан медаль хүртсэн бол тэд өмнө нь хоёр удаа үзүүрлэж, нэг удаа хүрэл медаль хүртэж байлаа. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх