LIVE: Б.Энх-Амгалан: Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Хэрэг зөрчил 3075

LIVE: Б.Энх-Амгалан: Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Б.Баасанцогт болон ҮАБЗ-ийн ажилтнуудтай холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

- талаар ажлын хэсэгт албан бичиг ирүүлсэн. 

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ руу зорчиж, Алтанбулгийн боомтоор орж ирэхдээ их хэмжээний ам.доллар авчирсан гэх мэдээллийг ТЕГ шалгаж байгаа талаар мөн мэдээлэл ирүүлсэн. 

Иймд олны анхааралд орж, хууль, шүүхийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа энэ хэрэг хэрэгсэхгүй болгох, замхран алга болгохгүй байх дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Хуулийн ажилтнуудын шударга бус үйлдлийг шударгаар шийдүүлье. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, хууль, шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудтай холбоотой 106 гомдол УЕПГ-т цуглаад байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэгт багагүй өргөдөл, гомдол ирсэн. . Бид энэхүү гомдлуудыг АТГ-г өгч шалгуулна. Хэрхэн шийдэгдэх явцын талаар байнга мэдээлэл авч, танилцуулах болно. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    Эд нар одоо шүүх болох нь л дээ. Битгий хуцаарай.

  2. Зочин

    Эд нар ч ингээд булхай нь илрээд л явна. Харин цаад эзнийг нь олох хамгийн чухал. Эс тэгвээс өөр биетээр дамжаад үргэлжлэх болно.

Сэтгэгдэл үлдээх