LIVE: Шинээр 831 иргэн халдвар авч, нэг иргэн нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Ковид-19 1129

LIVE: Шинээр 831 иргэн халдвар авч, нэг иргэн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.06/ хийлээ. 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:  Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид  шинжилгээ хийснээр 831 хүнд шинээр халдвар илэрлээ. . Тодруулбал, нийслэлд халдварын 731, аймаг, орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болжээ. Өнгөрсөн 24 цагт 79 хүн эмнэлгээс гарснаар нийт 6010 хүн эдгэрээд байна. 

Өнөөдрийн байдлаар 2480 хүн эмчлүүлж байгаагаас 11 хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийн байдал хөнгөн 2130, хүндэвтэр 279, хүнд 60 хүн байна. Түүнчлэн 1000 гаруй хүн гэрээр эмчлүүлж багйаа аж.

Мөн өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас баржээ. Одоогоор "COVID-19"-ийн улмаас 13 хүн нас баржээ.

Тодруулбал,  Дархан-Уул 12, Эрдэнэт 2, Сэлэнгэд 8, Булганд 3, Хөвсгөлд 1, Архангайд 10, Баянхонгорт 3, Төв аймагт 17, Ховдод 27  тус тус бүртгэгджээ.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх