LIVE: Шинээр 602 халдварын тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Ковид-19 1888

LIVE: Шинээр 602 халдварын тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.05/ хийлээ. 

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зөвлөх Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад халдварын 602 хүнээс илэрч, нийт 10282 тохиолдол боллоо. .

Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,  Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэд 4, Архангайд 17, Баянхонгорт 1, Өвөрхангайд 5, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уул 19, Орхонд 11  тус тус бүртгэгджээ. Мөн .

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5931 болж байна. 

Эмнэлэгт эмчлүүлж буй 2119 хүнээс

  • маш хүнд 12
  • хүнд 52
  • хүндэвтэр 244 болж нэмэгджээ.

Нийтдээ хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо 200 хүрдэггүй байсан бол одоо 300 дөхөж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх