СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-05-21

🔴LIVE: Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулжээ.

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр УИХ-ын ээлжит сонгуульд Монгол Улсын хэмжээнд 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг тодруулж, Үндэсний бодлогын хороогоор баталжэээ. 

Нэр дэвшигчдийн 50-д хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна.

Сүүлийн найман жилийн төрийн буруу бодлогын алдааг засах, сүйрлийн ирмэгт ирсэн улсаа хөл дээр нь бат зогсоох бүрэлдэхүүнээ тодорхойлов. Ингэхдээ нэр цэвэр, шинэ залуу, мэдлэг, боловсролтой нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэхийг зорьжээ. Нэр дэвшигчдийг тодруулахдаа фракцын нөлөөнд автаагүй, мөнгөтэй бүлэглэлийн шахалтад ороогүй боловсрол өндөр, нэр цэвэр шинэ залуучуудыг сонгосон гэж намын удирдлага мэдэгдэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.