LIVE: Нийслэл рүү "улаан бүс"-ээс ирэх иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэвтрүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1161

LIVE: Нийслэл рүү "улаан бүс"-ээс ирэх иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэвтрүүлнэ

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн УОК-оос гаргасан шинэчилсэн журмыг танилцууллаа. 

Б.Дуламсүрэн: 

-Энэ сарын 3-18-ны хооронд үйлчилгээний байгууллагууд болох баар, ресторан, лоунж, саун, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг зогсоолоо. Захууд 20 цаг хүртэл ажиллана. Нэг цэгээс бусад төрийн болон хувийн байгууллагуудыг таваас дээш хүнтэй ажиллахыг хориглосон. 

Улаанбаатар хотоос зөвхөн УОК-ын шийдвэрээр буян ажил, эрүүл мэнд, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээвэр, уул уурхайн ажилчдыг гаргана. Харин Нийслэл хот руу "ногоон бүс"-ээс асуумж бөглүүлж нэвтрүүлнэ. Харин "улаан бүс"-ээс ирсэн иргэдийг зөвхөн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний бичгээр оруулна. Учир нь зарим аймгуудад ПСР лаборатори байхгүй байгаа. Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих автомашинд аймгийн ОК-ын зөвшөөрлийг үндэслэн, УОК зөвшөөрөл олгоно. 

Нийслэлийн ойр орчмын Багануур, Багахангай болон бусад дүүргийн иргэд иргэний үнэмлэх, ажлын байрны тодорхойлолтын хамтаар нэвтрэхээр тус тус өөрчлөгдлөө.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх