Домогт Р.О.Сулливан аварга бас нэгэн дээд амжилт тогтоолоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Биллиард 2749

Домогт Р.О.Сулливан аварга бас нэгэн дээд амжилт тогтоолоо

 

Харин урьд шөнө дэлхийн зургаан удаагийн аварга домогт Ронни О Сулливан, Барры Хавкинстай туллаа. Хоёр тамирчны хувьд өмнө нь 18 удаа учраа тааран тоглоход 15 удаад нь Ронни аварга хожиж байлаа. Хагас шигшээ тоглолт эхнээсээ авахуулаад дуусан дуустлаа ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө. Эцсийн дүнд Ронни аварга 10:9 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч 58 дахь удаагаа дэлхийн чансаа олгох тэмцээний финалд өрсөлдөхөөр боллоо. Энэ нь түүний тогтоож буй бас нэгэн дээд амжилт юм. 

Өнөө шөнө финалд Ронни аварга 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсонтой 29 дэх удаагаа өрсөлдөнө. Өмнө нь нэг удаа тэнцэж, 18 удаад нь Ронни аварга хожиж байсан юм. Гэвч хамгийн сүүлд 2019 оны "Champion of Champions" тэмцээний хагас шигшээд учраа таарахдаа Нейл Робертсон аварга хожиж байлаа.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх