Юрий Гагарин өнөөдөр 87 нас хүрэх байв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Дэлхий дахинд 1517

Юрий Гагарин өнөөдөр 87 нас хүрэх байв

Өнөөдөр дэлхийн анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын иргэн Юрий Алексеевич Гагариний мэндэлсний 87 жилийн ой тохиож байна. Тэрээр 1934 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Смоленск хязгаарын Гжатск хотын ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлж байжээ.

юм. Түүний сууж явсан "Восток-1" сансрын хөлөг 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09:07 цагт Байконураас хөөрчээ. Энэ үед Гагарин 27 настай байсан байна.

Дэлхийг нэг тойрсныхоо дараа Гагарин газардах хөлгийн капсулд биш шүхрээр буусан юм. Тэрээр төлөвлөсний дагуу газраас 6-7 км өндөрт шүхрээ задалсан байна.

Харамсалтай нь тэрээр 1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 34 настайдаа сургуулилтын нислэг үйлдэж байгаад онгоцтойгоо осолдож, нас барсан юм. 

Юрий Гагарин олон үеийн туршид шүтээн болсон. Дэлхийн удирдагчид түүнтэй гар барихыг нэр төрийн явдал гэж үзэн, алдартнууд түүний гарын үсгийг авахаар дараалан жагсаж, язгууртнууд түүнээс хамт гэрэл зураг даруулах зөвшөөрөл хүсдэг байсныг ОХУ-ын "НТВ" агентлаг дурсан тэмдэглэжээ.

Энэ онд Гагарины төрсөн өдрийг Смоленск хязгаарт тэмдэглэх бөгөөд энэ сарын 7-12-ны хооронд тусгай үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.

Эх сурвалж: НТВ, Readovka67.ru

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх