LIVE: Шинээр 36 хүн халдвар авч 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Ковид-19 1253

LIVE: Шинээр 36 хүн халдвар авч 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн хугацаанд 6465 хүнд шинжилгээ хийхэд 36 тохиолдол батлагдлаа. Ингээд коронавирусийн халдвар авсан нийт батлагдсан тохиолдод 3372 болж, дотоодын халдвар 2874 болов. 

Өнгөрсөн хоногт нийт 177 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар 82 хувь нь эдгэрээд байна. Одоогийн байдлаар халдвар авсан 591 хүн эмчлэгдэж байгаагаас нэн хүнд 3, хүндэвтэр 3 хүн эмчлүүлж байна.

Шинээр халдвар авсан 34 хүний хувьд ойрын хавьтлууд дундаас илэрсэн. Үүнээс 26 нь анхны шинжилгээгээр 8 нь хоёрдахь шинжилгээгээр хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлж байна. Халдварын эх уурхай тодорхой биш хоёр иргэний хувьд СХД-ийн 18 дугаар хороо, ХУД-ийн 15 дугаар хороонд амьдардаг ажээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх