ЭМЯ: Халдварын найман шинэ тохиолдол илэрсэн ба СБД-ийн банкинд шинэ голомт бүртгэгдэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Ковид-19 1906

ЭМЯ: Халдварын найман шинэ тохиолдол илэрсэн ба СБД-ийн банкинд шинэ голомт бүртгэгдэв

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман шинэ тохиолдол илэрчээ. 2021 он гарснаас хойш нийтдээ нэг сая гаруй шинжилгээ хийгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 39 хүн эдгэж эмнэлгээс гарлаа. Өнөөдөр бүртгэгдсэн найман тохиолдлын гурван нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол таван тохиолдол УБ хотод бүртгэгдлээ. .

Шинжилгээний хариу удаж байна гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байна. Лаборатори болон шинжилгээ авч байгаа цэгүүдэд хиймэл ачаалал үүсч байгаа юм. Шинжилгээний хариуг 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж үзэх албагүй гэсэн мэдээллийг УОК өгсөн боловч зарим байгууллага, эмнэлгүүд 72 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нэхэж байгаа нь хиймэл ачаалал үүсгэж байна гэдгийг анхаарууллаа.

Халдварын тохиолдол буурсан гэж иргэд санаа амарч болохгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг албаныхан сэрэмжлүүлж байна.

1 Сэтгэгдэл

  1. Zochin

    Toogoo daraad bdag uym bish bz

Сэтгэгдэл үлдээх