Дэлхийн аваргуудын дуэлд С.Бингхам ялалт байгууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Биллиард 1984

Дэлхийн аваргуудын дуэлд С.Бингхам ялалт байгууллаа

2011 оноос "Players Tour Championship Finals" нэрийн дор зохион байгуулагдаж эхэлсэн дэлхийн чансаа олгох тус тэмцээнд анх шилдэг 24 тамирчин урилгаар оролцож байсан бол 2013 онд зохион байгуулагдахдаа шилдэг 32 тамирчин оролцох болж цар хүрээ нь нэмэгдсэн байдаг. Харин 2017 оноос "Players Championship" нэрийн дор зохион байгуулагдах болсон ба оролцогчдын хувьд шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог болон өөрчлөгдсөн байна. 

11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд хоёр тамирчин л хошой аваргаар тодорсон байдаг нь домогт Ронни аварга болон Жадд Трамп нар юм. 

Тэгвэл "Players Championship" тэмцээний хошой аварга Жадд Трамп урьд шөнө тэмцээний салхийг хагалан эхний тоглолтоо хийсэн ч харамсалтайгаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Жадд Трамп аварга эхний тойрогт 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхамтай оноолтын дагуу тоглосон ба 2017 оноос хойш Стуарт Бингхамд огт хожигдоогүй байсан юм. Харин урьд шөнө 6:5 харьцаагаар хожигдон ялалтын цуврал нь энэ хүрээд өндөрлөж байна. 

Оноолт ба үр дүн /2021.02.23/

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх