LIVE: М.Мөнхшүр: Халуун усны хоолой задарч хоёр хүн түлэгдэж, гурван хүн амиа алдлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хэрэг зөрчил 1745

LIVE: М.Мөнхшүр: Халуун усны хоолой задарч хоёр хүн түлэгдэж, гурван хүн амиа алдлаа

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч, гурван хүн амиа алдсан талаар ЦЕГ-ын ХМОНХХ-ийн ажилтан, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулга мэдээлэл авлаа. 

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн ажилтан, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:

-БГД-ийн V хорооны нутаг дэвсгэр 27-р байрны хажууд ”Тэлмүүн орд” хувийн орон сууцны конторын эзэмшлийн дулааны худгаас их хэмжээний уур гарч байгаа тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу БГД-ийн харьяа цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очсон. Ингэхэд. Хоёр иргэний хувьд гэмтэл авч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Амь хохирогчдийн хувьд БЗД-ийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй нэг эрэгтэй хүн байсан. Биедээ гэмтэл авсан хоёр иргэний хувьд Дархан-Уул аймгийн харьяат 43 настай Г, Ховд аймагт оршин суух хаягтай 26 настай Ц болохыг тогтоосон. . Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 72 цагийн дотор хохирогчдийн биед хохирол үүссэн эсэхийг тогтооно.

Цагдаагийн байгууллагаас тухайн дулааны шугам ямар учраас задрах болсон. Тухайн иргэд ямар учраас тэнд хэд хонож байсныг шалгалтын явцад тогтоож ажиллана гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх