LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ хөтөлбөр эхлүүлж, 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 2417

LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шинэ хөтөлбөр эхлүүлж, 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай өнөөдөр өглөө уулзлаа. Тэрбээр уулзалтын эхэнд залуу гэр бүлийг хэрхэн орон байртай болгох вэ гэдэг асуудалд Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж талаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд хэрхэн гаргаж болох зэрэг асуудлаар ярилцахаа онцоллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүй. Тэр утгаараа "" гэлээ.

Уулзалтын үеэр барилгын салбарынхан төр ТОСК, НОСК гээд барилгын салбарынхантай өрсөлдөх биш, худалдан авагч байхад болно. Цаашилбал, түрээсийн орон сууцыг бий болгох тал дээр хамтран ажиллах хэрэгтэй байна.

.

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар: 

-Барилгын салбарт тулгарч буй гол асуудал бол газрын зөвшөөрөл, бичиг баримт гэх зүйл байдаг. Энэ асуудлыг богино хугацаанд хурдан шуурхай шийдэх болно. . Надаас шаардагдах бүх зүйл дээр барилгын салбарынханд туслах болно. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Ипотекийн зээлийн хөтөлбөр тогтвортой явах хэрэгтэй. Өнгөрсөн 12 дугаар сард 95 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон нь хамгийн өндөр үзүүлэлт.. Иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдсанаар зээлээ төлөхийн тулд тогтвортой ажилтай, өрхийн орлого, зарлагаа төлөвлөж сурдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Бид ерөнхийгөөс тодорхой руу явах цаг болсон. Төрийн ордонд маш их хурал болдог ч дандаа ерөнхий юм ярьсаар байгаад төв талбайд зургаа авахуулаад тардаг. Зөвхөн зөвлөмж гаргаад орой нь дискодоод л дуусдаг. Иймд өглөөний хурал хийх нь ашигтай байна. Бүх Засгийн газрын сайн хийсэн зүйлсийг бид үргэлжлүүлээд явна.

"Залуус 1, 2, 3" хорооллыг барих ажлын хэсэг байгуулна. Үүнийг туршилтын хороолол болгож үзмээр байна. Мкв нь ямар үнэтэй байх нь нэгдсэн журмаар явж компаниудыг урина. Үүнд төр үнээ санал болгож шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Бусад нь зах зээлийн журмаар явна.

Ийм байдлаар 200 мянга орчим иргэдийг орон сууцжуулахыг оролдоно. . Ажлын хэсгийн дэд даргаар Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Засаг дарга ажиллана" гэв.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Манай Дорнод аймаг Чойбалсан хотод цахилгаан дулаан цэвэр бохир ус гээд бүх дэд бүтэц болон газрын асуудал нь шийдэгдсэн 1000 айлын орон сууц барих бэлээхэн хотхоны талбай байна.Энд одоо сургууль ба цэцэрлэгийн барилга байшингийн суурь ноднингоос тавигдаж эхэлсэн.Тиймээс эндээс Дорнод аймаг Чойбалсан хотоос эхлэе.

Сэтгэгдэл үлдээх