Ө.Шижир: АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд баталдаг байж болохгүй гэж Ерөнхийлөгч үзсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 1837

Ө.Шижир: АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд баталдаг байж болохгүй гэж Ерөнхийлөгч үзсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас баталсан гурван төрлийн хуульд хэсэгчилсэн хориг тавьжээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2021 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсын ЕТГ-т ёсчлон ирүүлсэн Авилгын эсрэг хуульд, Шүүхийн тухай багц хуульд, МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад тус тус хэсэгчилсэн хориг тавьсан. 

Нэгдүгээрт, Монгол Улс 2005 онд олон улсын авилгын эсрэг хуульд нэгдэн орсон. 2006 онд УИХ Авилгын эсрэг хуулиа баталж, АТГ-г байгуулсан. Гэтэл уг хуулийг баталсан долоон УИХ-ын гишүүн тухайн үед ярьж хэлж байсан зүйлээсээ ухарлаа. Жишээ нь Цагдаагийн байгууллага авилгатай тэмцэх чиглэлээр хангалттай ажиллаж чадахгүй байна. Тийм учраас бие даасан, хараат бус байгууллага байгуулья гэх үндэслэлүүдийг ярьж байсан. АТГ-ын удирдлагыг УИХ-аас томилж болохгүй. Учир нь нэг намын дийлэнх олонх бүрдсэн засаглалын үед тухайн намын нөлөө уг байгууллагад орно гэж үзэж, Ерөнхийлөгч санал оруулж, УИХ АТГ-ын удирдлагыг баталдаг болсон.  Гэтэл Үүгээрээ бол авилгын эсрэг хуультай тэмцэж чадахгүй болох нь гэж Ерөнхийлөгч үзэж хуульд хэсэгчилсэн хориг тавьсан.  

УИХ-ын гишүүд авлигатай тэмцэх асуудалд ул суурьтай хандахын оронд үгсэн хуйвалдсан, хэт дур зоргын байдлаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж, нэг нам, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцүүлсэн хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, зохицуулалтыг бүрэн зөрчин баталсан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзжээ.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуульд хэсэгчилсэн хориг тавьсан. УИХ шүүхийг өөрсдийн эрх нөлөөнд автуулах зорилго баталгаажиж байна гэж Ерөнхийлөгч үзлээ. Шүүхийн сахилгын хороог УИХ-аас томилох нь "хараат" болно гэж үзсэн. Жишээ нь хууль батлагдсан орой Хүний Эрхийн Үндэсний Комисс дуугараагүй. Угтаа тэд дуугарах байсан. Шүүх ажлаа УИХ-д шуд тайлагнаж болохгүй. Төрийн мэдлээс хараат бус байлгах ёстой.

Гуравдугаарт, МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд мөн хэсэгчилсэн хориг тавьсан. Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэх эрх нь тухайн нэгжийн бүрэн эрх байх ёстой. Гэтэл Засаг даргыг огцруулах мэдэл нь дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайдад байгаа нь "хараат" болж байна. Үүгээрээ иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдад таалагдаагүй Засаг даргыг шууд өөрчилж байгаа нь ард түмний сонгосон элчийн эрхэд халдаж байна гэж үзэж байгаа юм. 

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    одоо шоудахаа болиоч үхэхдээ үхэр буугаа тавина гэж

Сэтгэгдэл үлдээх