LIVE: Халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Ковид-19 1954

LIVE: Халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн томуугийн нэгжийн дарга А.Бурмаа
-Улсын хэмжээнд өчигдөр нийт 15,300 хүнд шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүнд, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүнээс коронавирус илэрсэн байна. 

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,517 болж, дотоодын батлагдсан тохиолдол 1,016 боллоо. Улаанбаатар хотод таван тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт бүртгэгдсэн халдвар 690 болсон байна.

Бусад аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан.

Дотоодын 1,016 халдвар,

Улаанбаатар хотод-690 
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх