LIVE: Эрдэнэт-Мөрөн чиглэлийн хулгайн тээврийн үнэ тав дахин нэмэгдэж 130-150 мянгад хүрчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Нийгэм 1616

LIVE: Эрдэнэт-Мөрөн чиглэлийн хулгайн тээврийн үнэ тав дахин нэмэгдэж 130-150 мянгад хүрчээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг хориглосон. Гэвч иргэдэд орон нутаг руу зорчих эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул хулгайн замаар хотоос гардаг автомашинуудад өндөр төлбөр төлж зорчсоор байна. Энэ талаар "Өлт Баян-Уул" тээврийн компанийн захирал Б.Энхжаргалаас тодрууллаа.

"Өлт Баян-Уул" тээврийн компанийн захирал Б.Энхжаргал:

Манай компани Хөвсгөл, Дархан, Орхон аймаг руу нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг байсан. Коронавирусийн халдвар гарснаас хойш бүтэн хоёр сарын турш манай ажил зогслоо. Манай компанийн жолооч нар тээврийн хэрэгслээ ихэнх нь банкны зээлээр авсан байдаг учраас өрийн дарамтад ороод байна. Засгийн газраас банкны зээлийг хойшлууллаа гэж хэлж байгаа боловч газар дээрээ огт хэрэгжихгүй байна. Дархан, Орхон, Мөрөн аймгууд коронавирусийн голомтоо бүрэн хяналтандаа авчихаад байхад тээврийн хөдөлгөөнийг тавихгүй байна. Хөдөлгөөнийг нээж өгөөч гэх хүсэлтээ ЗТХЯ болон холбогдох бүх газруудад гаргаад тусыг олсонгүй. Хэрвээ хоригоо тавибал олон хүний амьдралд хэрэг болно. Зөвшөөрөлтэй машинууд дээрх чиглэл рүү мэр сэр яваад байна. Тэдгээр машинууд хаанаас тэр зөвшөөрөл авсныг мэдэхгүй. Тэр зөвшөөрлийг авсан хувь хүмүүс Дархан, Орхон чиглэлд нэг хүнийг 150,000 төгрөгөөр тээвэрлэж байна. Тэр чиглэлд бид нар 28000-30000 төгрөгөөр л хүн тээвэрлэдэг шүү дээ. Хууль бус тээврийг өөгшүүлж ард иргэдээ шулж байхаар албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагад нь холбогдох зөвшөөрлийг нь өгөөд явуулж болдоггүй л юм байх даа. Бид долоо хоногт нэг удаа бүх зөвшөөрлөө ном журмынх нь дагуу аваад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг тээвэрлэмээр байна. 

1 Сэтгэгдэл

  1. Лол

    Харин ч гайгүй байгаа юм биш үү. Дорноговь Сайншанд чиглэл рүү 250к хүрч байнашд.

Сэтгэгдэл үлдээх