LIVE: "Хотынхондоо хониор тусалъя" аяны хүрээнд ЧД-ийн 1300 өрхөд тусламж үзүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 976

LIVE: "Хотынхондоо хониор тусалъя" аяны хүрээнд ЧД-ийн 1300 өрхөд тусламж үзүүлнэ

Ардчилсан намаас зохион байгуулж буй "Хотынхондоо хониор тусалъя" аяны эхний шатны хүрээнд Чингэлтэй дүүргийн АН-аас 2020 оны 12 дугаар сарын 25-28 хооронд 1059 айлд бэлгийн багц хүргэжээ.

Тус аяны энэ сард хэрэгжих хоёрдугаар шатанд малчдаас ирүүлсэн махыг савлан хүргэх бөгөөд одоогоор ямар айл өрхөд хүргэх талаар судалгаа гарган, бэлтгэж байгаа аж. Тусламжийг: 
-Амьжиргааны түвшин доогуур 361,
-Хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эх нь хоёулаа ажилгүй 189,
-Дөрвөөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх бүхий 423,
-Асран хамгаалах хүнгүй 86 ахмад настанд, нийт 1059 өрхөд тус тус хүргэжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн 350 хэсгийн ахлагч нарт 20,000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. АН-аас "Малчдадаа тусалъя" хариу аян өрнүүлэхээр болсон бөгөөд Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч 79 ААН, 32 өрхөөр малчдад шаардлагатай нэмнээ болон бусад хэрэгцээт зүйлсийг захиалж хийлгэхээр төлөвлөж байна.

Энэхүү ажил нь цар тахлын үед болж ажилгүй, орлогогүй болсон жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой арга хэмжээ юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх