LIVE: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эмч мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1034

LIVE: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эмч мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эмч нарт нөхөн олговор олгох хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийлээ. 

Өндөр эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид халдвар авч, эрүүл мэндээрээ хохирох  асуудал тулгамдаад байна гэж УИХ-ын гишүүн Ш.Адышаа мэдээллээ. Хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, эргүүл хяналтын чиглэлээр төрийн холбогдох байгууллагын нийт 15.000 гаруй ажилтан, алба хаагч халдварын голомтот бүсэд үүрэг гүйцэтгэж байгаагаас  148 ажилтан, алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа, эдгээрээс 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авснаас 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна.  

Иймд тэдэнд зориулж нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг тэрээр боловсруулжээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх