Улаанбаатар ММС Энержи баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Сагс 1766

Улаанбаатар ММС Энержи баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдлөө

 

Дэлхийн шилдэг 12 баг урилгаар оролцсон тус тэмцээн Ази тивийг төлөөлөн Улаанбаатар ММС Энержи баг анх удаа оролцсон юм. Тэмцээний ялагчаар дэлхийн чансааг тэргүүлэгч Латвийн Рига баг тодорч 60.000 ам.долларын шагнал хүртлээ. 

Манай баг А хэсэгт Сербийн хүчирхэг Лиман, UB багуудтай учраа таарч хэдий харамсалтайгаар ялагдал хүлээсэн ч тун сайн тоглолтыг үзүүллээ. 

Манай баг хэсгийн эхний тоглолтоо алдарт Лиман багтай хийсэн ба 20:16 харьцаагаар ялагдлаа. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо UB багтай хийж 21:16 харьцаагаар ялагдан тэмцээнээ дуусгасан юм. 

Аваргын төлөө Рига, Лиман багууд тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж 21:20 харьцаагаар Рига аваргын титмийг өргөлөө. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх