Ц.Цогт-Од: Гүнжийн булгийн халиа 22 айлын хашаанд орж, гудамж зам руу 500 метр урсаж тогтсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

21 05сар 2024
Нийгэм 1975

Ц.Цогт-Од: Гүнжийн булгийн халиа 22 айлын хашаанд орж, гудамж зам руу 500 метр урсаж тогтсон

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн булаг гэх газар хөрснөөс булгийн ус хальж тус орчимд 400 метр урт буюу 28 айлын хашаа хороо, гудамж бүхэлдээ усанд автаж халиа дошин энэ сарын эхээр үүссэн билээ.

СБД-ийн 18-р хорооны засаг дарга Ц.Цогт-Од: Гүнжийн булгийн халиа 22 айлын хашаанд орж, гудамж зам руу 500 метр урсаж тогтоод байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези усны барилга байгууламжийн шуурхай бригад

Одоогоор халиа дошин үүссэний улмаас 5-6 айл амьдран суух аргагүй болж, нүүсэн байгаа. Жилийн жилд энэ асуудал үүсдэг. Томоохон үерийн далан хийхгүй бол болохгүй байна.

СБД-ийн 18-р хорооны иргэн Даваа: Манайх 10 гаруй жилийн өмнөөс энэ газарт амьдарч байна. Урьд нь ийм халиа үүсдэггүй байсан. Сүүлийн 4-5 жилийн өмнөөс айл өрхийн байшингийн доороос ундарга гарах болсон. . Иргэд өөрсдийгөө хамгаалах тал дээр ямар ч юм хийж чадахгүй байдалтай байна. Үерийн даланг ухдаг ч дахиад дүүрчихдэг. Энэ асуудлыг нэг мэр цэгцлэх шаардлагатай.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    Goliin hajuud buuchaad ta nar nuutsgee, davarsan daldaakuud ve

  2. Туяа

    Энд угаасаа дээр үед булаг байсан. Хэдэн жил хөрсний ус муу байсан болохоор айлууд гэр хашаа бариад авсан байна. Ер нь Ганди гэдэг эмэгтэй УИХ-д нэр дэвших гээд намаг байсан газар хүмүүст газар хуваарилж өгснөөс үүдэлтэй юм шүү

  3. Зочин

    gazriin zuwshuurul ugsunuus uudeltei asuudal. ug ni baigaliin zui zohitsol aldagdaad bulag shand shirgej bgaa ene uyed undarch l bwal bayarlahsan

Сэтгэгдэл үлдээх