ВИДЕО: Баянзүрх дүүрэг өрх бүрээс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1549

ВИДЕО: Баянзүрх дүүрэг өрх бүрээс нэг хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн шинэ голомт бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 26 болсонтой холбогдуулан тус дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Коронавирусийн шинжилгээ авах ажил Ерөнхий боловсролын 14, 48, 133-р сургууль дээр хэвийн үргэлжилж байна. Тус дүүрэгт хөл хорио тогтоох шийдвэрийг УОК болон НОК-оос огт гаргаагүй. Мөн шинжилгээ авах цэгийн тоог 16 болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Иргэд өөрийнхөө гэрт ойрхон аль цэг дээр очиж шинжилгээнд хамрагдах тухай нарийвчилсан мэдээллийг удахгүй хороо, дүүргийн цахим хуудсаар дамжуулан хүргэнэ. Шинжилгээ өгч буй иргэн нь гадуур явдаг, ажил хөдөлмөр эрхэлж, нийтийн хөдөлгөөнд оролцдог хүн байх хэрэгтэй” гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх