LIVE: С.Эрдэнэ: Ц.Туваан хууль бус их хурлаа нэн даруй зогсоох ёстой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 05сар 2024
Улс төр 2405

LIVE: С.Эрдэнэ: Ц.Туваан хууль бус их хурлаа нэн даруй зогсоох ёстой

АН-ын дарга асан С.Эрдэнэтэй өнөөдөр хуралдаж эхэлсэн X их хурлын талаар ярилцлаа. Тэрээр тус их хурлыг "хууль бус", "дүрмийн бус" хэмээн үзэж байна. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ: 

-Миний гарт АН-ын үндсэн дүрэм байна. Энэ дүрмийг батлаад хоёр жил болж байна. Гэтэл энэ дүрмийг ноцтой зөрчиж Ц.Туваан нар их хурлыг хуралдуулж байгаа нь хууль бус юм. Энэ их хурал хүчин төгөлдөр бус. Ц.Туваан өөрийгөө АН-ын дарга гэж үзэж байна. Ц.Туваанд ийм эрх байхгүй. 

Би УИХ-ын сонгуулийн дараа "намын даргын албан тушаалыг түр эрхийг шилжүүлж байна" гэж тодоос тод хэлсэн. Ц.Тувааныг намын дарга болоод, бүх шатанд бужигнуул гээгүй. Улсын бүртгэл дээр АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр байгаа. 

Хэрэв Ц.Туваан дүрмийн дагуу явсан бол өнөөдөр ямар ч асуудал гарахгүй байх байсан. Дүрмээ дагахгүй байгаа болохоор маргаан гараад байгаа юм. 

-Таныг их хуралд урьсан уу? 

-Нэгд, намайг уриагүй. Хоёрт, урьсан ч би хууль бус их хуралд очихгүй. Надад тийм ёс зүй байхгүй. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх