LIVE: Эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрийнхөөс буурчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1536

LIVE: Эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрийнхөөс буурчээ

Эрчим хүчний яамнаас өдөр бүрийн 17 цагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийж байгаа. Энэхүү мэдээлэл нь хэрэглэгчид рүү чиглэсэн, эрчим хүчээ хэмнэх зорилготой арга хэмжээ юм. Энэ удаагийн шууд дамжуулалтаар хэрэглэгчдийн ухамсар сайжирч, эрчим хүчний хэрэглээ өмнөх өдрөөс буурсан сайн мэдээтэй байна. 

ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал: 

- юм. 

1квт цаг эрчим хүч Монгол улсад 130-155 төгрөг байдаг. 1квт цаг эрчим хүчээр хөргөгч 10 цаг, телевиз 5-9 цаг гм-ээр ажилладаг. юм. 

17-21 цагт цахилгаан эрчим хүчний оргил үе. Яг одоо оргил үе болж байна. Та бүхнийг эрчим хүчээ хэмнэхийг уриалж байна.

ДҮТ ТӨХХК-ийн диспетчер инженер Д.Цэрэнбат: 

-Эрчим хүчний ачаалал яг одоо 1155МВт байна. Гол хэрэглэгч нь Улаанбаатар хот-736МВт, Дархан-Сэлэнгэ 91,5МВт гм байна. 

УБЦТС ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд: 

-. Зуслан чиглэлд 32МВт буюу 49 хувиар, Нисэх, Яармаг чиглэлд 34МВт буюу 44 хувиар тус тус өссөн. 

Өчигдөр дөрвөн газар цахилгааны тасалдал үүссэн. Гэр хорооллын нэг шугам дээр тасалдал үүссэнийг бид янзалсан. 

Нэгтгээд дүгнэхэд, уржигдар цахилгааны ачаалал 10 хувийн өсөлттэй байсан бол өчигдөр 7 хувь болж буурсан байна. Энэ нь иргэдийн ухамсар сайжирч байгааг харуулж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх