LIVE: Жүжигчин Б.Навчаад ял өгсөн хэргийн талаар хуульч Ү.Амарбат ийн тайлбарлаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Хууль эрхзүй 9012

LIVE: Жүжигчин Б.Навчаад ял өгсөн хэргийн талаар хуульч Ү.Амарбат ийн тайлбарлаж байна

Эрүүгийн хуулийн 13,14-д орсон "худал мэдээлэл тараах" заалтыг чангаруулж, 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, тав хүртэлх жилийн хорих ялтай болгох хуулийг Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ санаачлаад байгаа. Үүнтэй холбоотой маргаан өрнөөд байгаа үед ХЗДХ-ийн сайдын гомдлоор жүжигчин Навчаад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа нь олны анхаарлын төвд байна. Энэ талаар бид "Ананд адвокатс" ХХН-ийн хуульч Ү.Амарбаттай ярилцлаа. 

"Ананд адвокатс" ХХН-ийн хуульч Ү.Амарбат: 

-Худал мэдээлэл тараахтай холботой хоёр хандлага байгаа юм. Нэг талаас, өөрийнх нь тухай худал мэдээлэл тарааснаас ажил хэрэг, нэр хүнд нь унасан, бүр цаашилбал гэр бүл нь сүйрсэн хүн байж болно. Ийм бол хуулиар хамгаалах ёстой. Мэдээлэл үнэн зөв байх ёстой. Нөгөө талаас, хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн хандлага байна.

Бидэнд маргалдагч талуудад буюу субьектив хандлага руу анхаарал хандуулаад, хэргийн цаад мөн чанар буюу обьектив чанар руу хандуулахгүй байх алдаа байдаг. Хууль зүйн сайд байж жүжигчин хүнд гомдох ёсгүй ч гэдэг юм уу. Эсвэл жүжигчин учраас хамгаалах ёстой ч гэдэг юм уу. Хэрэв асуудалд иймэрхүү маягаар субьектив хандаад байвал зөв дүгнэлт хийх боломжгүй болно. Бидэнд асуудалд нухацтай хандах хандлага дутаж байна. Иргэн Д халдвар тараалаа гээд шуугиад байсан эцсийн дүндээ юу боллоо! Тусгаарлах байрнаас халдвар авсан хохирогч болсон шүү дээ. 

-Жүжигчин Навчаа сайдын нэр хүндэд халдаагүй. Гагцхүү эрүүгийн хуулийн заалт чангарсаныг эсэргүүцсэн шүү дээ? 

-Тодорхой юмыг эсэргүүцсэн бол прокурор яллана гэж байхгүй. Хэрэв тэгсэн бол дээд шатны прокурорт гомдол гарагахд зогсоно. Ер нь жүжигчинд Навчаагийн холбогдсон хэргийн хавтаст хэргийг уншаагүй, ямар ямар баримт авагдсантай танилцаагүй, хэрэг дуусаагүй байхад дүгнэж хэлэхэд зовлонтой. Зөвхөн нэг пост харуулаад байгаа боловч хавтаст хэрэгт олон пост бичсэн бол яах вэ. 

-Жүжигчин Навчааг Х.Нямбаатар гэдэг үгийг дахин хэлбэл хэрэг нь хүндэрнэ гэж цагдаа сүрдүүлсэн байсан. Энэ талаар? 

-Хууль буруу байх, хуулийг хэрэглэж байгаа хүн буруу ойлгох гэсэн ойлголт байдаг. Шалгагдаж байгаа хэрэгтээ нөлөөлөх гэсэн оролдлого байдаг. Энэ тохиолдолд сануулах, нууцад гарын үсэг зуруулах арга хэмжээ авдаг. Харин, сануулахдаа сүрдүүлэх хэлбэр гаргавал дээд шатны албан тушаалтан, прокурор, ХЭҮК зэрэгт хандах хэрэгтэй. Практикт ийм тохиолдол байдаг. 

12 Сэтгэгдэл

  1. Ахмад

    Навчаа хэтэрхий хүний нэр хүндэнд халдсан Нямбаатар 14 настай хүүхэд хүчиндээгүй учираа ярисан ойлгомжтай.энэ хүн сайд ч бай жирийн иргэн чбай.ингэж гүтгэн доромжилж болохгүй шүүдээ.ямар ч хүн дургуйцана.Навчаагийн 100 буруу зохих хариуцлага хүлээх,уучилалт гуйх хэрэгтэй.Гэхдээ шинэ хуулийн төсөл буруу 15 саяаас 80 сая ч гэх юм. Манайд ч бас хэн нэгнийг доромжлон гутаах хэрээс хэтэрсэн шүү.Торгуул байх нь зөв. 500-5 саяын хооронд ч юмуу.Гэхдээ үзэл бодолоо хэлэх нь иргэний үүрэг.Доромжлол,гүтгэлэг чинь өөр шүүдээ анхаарах л асуудал

    1. Зочин

      sanal neg bn aa

  2. Иргэн

    Навчаа ,Нямбаатар 14 хүүхэд хүчиндсэн гэж хэлсэн.Тухайн үед арай ч үгүй байх гэж бодоод өнгөрсөн.Яагаад ингэж хэлэх болсон.Хуулинд 14 настай гэдэг их эвгүй яагаад

  3. Сүрэн

    НАВЧАА яасан муухай ХАР ХЭРҮҮЛД дуртай хүн бэ ?Бүр ой гутаж бна шүү ХЗСайд НЯМБААТАРЫГ ажлыг ни хийлгэ Шүүхээр асуудлаа ҮНЭН ХУДЛЫГ шийдээд өгнө АрдТүмнийг тайван байлгаа НАВЧАА

    1. Зочин

      chi zlaach

    2. ЯГ ҮНЭН

      МАНАЙД ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ ЮМ АРАЙ ДЭНДЛЭЭ

  4. Архангайгаас

    Санал нэг байна. Хуульч хүний хувьд хуулийн өнцгөөс Нямбаатарыг ойлгож байна.

    1. Зочин

      usan tng mal

  5. Зочин

    жирийн иргэн гүтгүүлсэн бол цагдаа шүүх ингэж ажиллах байсан уу?

  6. Зочин

    Энэ хуульч яг зөв талаас нь тайлбарлажээ.Ийм хууль бхгүйгээс хэн нэгэн хүн бусдыг хутган үймүүлж , гүтгэн доромжилж,хамт олон дотор нэр хүндгүй болгох үйлдэл яг өнөө цагийн үнэн нүүр царай ш дээ.Үүнд идэвхтэй оролцдогууд нь залуучууд бдаг.Яг үнэндээ тэдгээр хүмүүс мэргэжилдээ дульхан дундчууд бдаг.Энэ бдлыг хуульчлах нь зөв мэт санагдаж бна.Харин Навчаа гэдэг олны танил бүсгүйн тал дээр мэдэхгүй м даа

  7. Зандан

    Нямбаатар гэдэг хүх ч мэдлэг чадвар гэж алга хов хөөцөлдсөн амьтан байх юм ийм хүн төрд бхаар энэ улс уруугаа шүү олон нямбаатар бна яан даа монгол төр гэж бна уу ?!?!!?!!!?!!

  8. ХҮНИЙ ЭРХ ХЭР ХЭМЖЭЭТЭЙ

    МАНАЙД ХҮНИЙ ЭРХ ГЭДГИЙГ БУРУУ ЗҮЙЛ ДЭЭР ИХ АШИГЛАХ БОЛЖЭЭ. ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ ЧИНЬ БАС ХЭР ХЭМЖЭЭТЭЙ ШҮҮ. БУСАД ХҮМҮҮСИЙГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД ТЭРИЙГЭЭ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙНА ГЭВЭЛ УУЧЛААРАЙ ЖҮЖИГЧИН НАВЧАА ТА ЭНДҮҮРЧЭЭ. ХУУЛЬ БҮХ ХҮНД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

Сэтгэгдэл үлдээх