LIVE: Ирэх оны долоон сар хүртэл ААНБ, айл өрхийн дулаан, ус, цахилгаан, хогны мөнгийг тэглэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 2306

LIVE: Ирэх оны долоон сар хүртэл ААНБ, айл өрхийн дулаан, ус, цахилгаан, хогны мөнгийг тэглэлээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, гарсан шийдвэрийг Ерөнхий сайд болон салбарын сайд нар танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүсээд байна. 

. Бид ААН-үүдийн бизнесийг хэвийн байдалд оруулах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлийг барьж байгаа. 

Засгийн газраас зарим нэг шийдвэр гаргалаа. Үүнд: 

Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк болон БССБ, крипто валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт метал, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа салбараас .  

Мөн айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртлэх хугацаанд төлбөрийг нь тэглэж байна. 

Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байна. Энэ бүх зардлыг Эрдэнэт үйлдвэр хариуцна. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр ашигтай ажилласан. 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гарган уг төлбөрийг дааж байгаа.

Үүнийг чөлөөлснөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй. Харин хямдрах ёстой гэж хэлмээр байна. Энэ бүхэн 7 сарын хугацаанд хэрэгжинэ.

Бизнес эрхлэгчид маань ажлын байраа цомхотгохгүй. Ажилчдынхаа цалин хөлсийг өгч хаа хаанаа хохирол багатай өнгөрүүлэх хэрэгтэй. Бүтэн сар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байлаа. Энэ сарын 14-нөөс 34 аж ахуйн нэгж ажиллаж эхэлнэ. Энэхүү шийдвэр нь дээрх аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болох байх. 

2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд

  • Өрх бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
  • Өрх бүрийн дулааны төлбөр – 0 төг
  • Өрх бүрийн усны мөнгө – 0 төгрөг
  • Өрх бүрийн хогны мөнгө 0 төгрөг
  • ААН-ын цахилгааны төлбөр – 0
  • ААН-ын дулааны төлбөр - 0 төгрөг
  • ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
  • ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
  • ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75% болгож нэг шуудайг нь 917 төгрөг боллоо. 

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    айл өрхүүдийн гэрэл дулаан цахилгааны зардлыг 12 сараас 2021 оны 7 сар хүртэл авахгүй гэж ойлгож болохуу

  2. Зочин

    yostoi zuw shiidwer bailaa

  3. Зочин

    огт төлөхгүй байхад болох юм бна зөв үү

  4. Иргэн

    Нүүрсийг ер нь чанартай сайн ажил гэж үзэж байгаа

  5. enkhee

    12 sariin bair tognii munguu tultsun ailyydiin mungiig 8 sariin tulburluu oryylahyy

Сэтгэгдэл үлдээх