LIVE: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн биеэр УОК-ыг удирдахыг АН шаардав

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 2457

LIVE: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн биеэр УОК-ыг удирдахыг АН шаардав

Ардчилсан намаас Монгол улсын Засгийн газарт гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв. Хэвлэлийн бага хуралд АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АЗХ-ны ерөнхийлөгч М.Эрдэнэболд, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа нар оролцлоо. 

АЗХ-ны ерөнхийлөгч М.Эрдэнэболд: 

-Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагагүй, хэт сүржин, үрэлгэн, оновчгүй үйл ажиллагаа явуулж байна. Олон улс орноос ирсэн асар их хандив тусламжийн тайланг одоо болтол хийхгүй байна. Өрх бүрт мөнгөн тусламж, бизнесийн байгууллагуудын орлогыг дээшлүүлэх ажил огт хийсэнгүй. . Эцсийн дүндээ бид Засгийн газар санамсаргүй биш, санаатай үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Иймд дараах гурван шаардлагыг тавьж байна. 

Нэгд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр УОК-ыг удирд

Хоёрт, Удаа дараа алдаа гаргаж байгаа УОК, НОК, ЭМЯ, НЭМГ-ын удирдлагуудад хатуу хариуцлага тооц 

Гуравт, Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуул 

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: 

- байна. Монгол улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. 

ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа: 

-Архангайгаас ирсэн иргэн 600км туулж, гэрийнхээ үүдэнд ирсэн хойноо эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдлаа. . Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. 

АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд: 

-. Хариуцлага тооцох болохоор анхан болон дунд шатны хүмүүст хариуцлага тооцож байна. УОК, НОК-ын удирдлагууд хариуцлага хүлээхгүй байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. 

2 Сэтгэгдэл

  1. Ганаа

    АН-ыхан өөрсдөө яг ямар шийдэл харж, ямар судалгаа хийв ямар зөвлөмж өгж тусалсан бэ? МАН-ыхан алдаа гаргахыг хүлээн алдаан дээр шоудхаас өөр яг юу хийв энэ хугацаанд????

  2. Зочин

    Дэмжиж бна.АНыг дуугарахаар нэрээ нуусан троллууд л бачимдаж жонгинох юм даа.мянга жонгиноод нааштай үг хүлээж бга иргэдийн дургүйг хүргэхээс цаашгүй.Зөв цагт үгээ хэлж бгаа АН ын залуусаа дэмжинээ.

Сэтгэгдэл үлдээх