LIVE: Аж ахуй нэгжүүд QR кодоо авч байршуулах шаардлагатай байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Нийгэм 1227

LIVE: Аж ахуй нэгжүүд QR кодоо авч байршуулах шаардлагатай байна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: Тээврийн хэрэгслийн QR кодыг нэвтрүүлж амжилттай хэрэгжиж байна. Цаашид бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн харьяа албан газруудад нэг жилд 450 мянга орчим албан бичиг ирдэг. Албан бичгийг цахим хэлбэрт шилжүүлснээр биечилсэн харилцааг хумьж, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх үр дүнтэй юм. . Тийм учир аж ахуй нэгжүүд цаашдаа 100 хувь тоон гарын үсэгтэй болох шаардлагатай.

Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Ганзориг: Цар тахлын үед биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, бичиг хэргээ зохицуулахаар ажиллаж байна..

Иргэд уг QR кодыг и-баримт аппликейшнаар уншуулж байршлаа бүртгүүлэх ба халдварын хавтал болсон тохиолдлыг яаралтай олоход амар болно. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж буюу 18 чиг үүргийн байгууллагууд байгаа. .
 


0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх