ВИДЕО: Б.Золжаргал: Тусламж гуйгаад байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэр нь сошиалд дэлгэсний дараа тусламж үзүүлсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Ковид-19 8165

ВИДЕО: Б.Золжаргал: Тусламж гуйгаад байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэр нь сошиалд дэлгэсний дараа тусламж үзүүлсэн

Өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын халдвар 369-д хүрээд байна. Вирусийн халдвартай нь батлагдсан иргэдийн хавьтал болон амьдарч байгаа бүсийг хамгаалтад авч карантилаад байгаа юм. Гэвч хөл хорионд орсон иргэд хаашаа ч гарах боломжгүй болж, яаралтай эмнэлгийн тусламж ч авч чадахгүй хүнд байдалтай байна. Тухайлбал, хөх нь буглаад эмнэлгийн тусламж авч чадаагүй ээжтэй ярилцлаа.

Өчигдөр цахим орчинд нэгэн эмэгтэй өөрт тохиолдсон явдлаа нийтэлсэн. Тухайн эмэгтэй төрөөд сар болж байгаа бөгөөд хөх нь буглан хавдаж ес хоносон байна. Яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байсан ч орцных нь нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тул орон сууцаар нь хөл хорио тогтоожээ. . 103 болон 119 рүү залгасан ч тусламж авч чадалгүй 8-9 хоног хугацаа алдаж, хөхний буглаа нь хүндэрчээ. Иймд өөрт тохиолдсон зүйлээ фейсбүүктээ бичсэн аж. 

Орон сууцаараа хөл хорионд орсон иргэд хаашаа ч гарч болохгүй хоол хүнс, эм тариа, эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалтай байна. Иргэд өвдөж зовсон, яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй үед эмнэлгийн байгууллага нь ч цар тахал гарсан бүс хэмээн тоож авч хэлэлцэхгүй байгаагийн тод жишээ нь энэхүү тохиолдол болж байгаа юм.

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ene tur zasagiin t1 malnuud neeeree yahaaraa hunee harsan shiidver gargadagguin boloo

  2. irgen

    ene bol shiidehed mash hetsvv tohioldol bolj

  3. Зочин

    Арай ч дээ . Тэр хүмүүс чинь хоол хүнсгүй яаж амьд явах вэ . Ямар харгис дээрэлхүү юм бэ . Амьд хүмүүс шүү дээ . Ийм хамгаалалт , ийм зөв засаглал гэж байх уу .

  4. Зочин

    Ойрын хавьтал гээд тусгаарлагдсан энэ хугацаанд гэр бүлийн гишүүд нь хүртэл гэрээс гарч болохгүй дэлгүүр эмийн сан орж болохгүй гэх юм бид чинь ядаж эм тариа хүнсээ авах хэрэгтэй шдээ ялангуяа хөдөө орон нутагт гэрээс гаргахгүй гэвэл эм хүнсийг нь ядаж хүргэдэг байх хэрэгтэй байна 14 хоногийн хадгалалт даахгүй хүнс ч байна шдээ

  5. Зочин

    Бузрууд хүний үнэргүй лалрууд

Сэтгэгдэл үлдээх