LIVE: Коронавируст халдварын тохиолдол 26-аар нэмэгдлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Ковид-19 1136

LIVE: Коронавируст халдварын тохиолдол 26-аар нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "2020.11.26-ны өдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, лабораториудад .

Улаанбаатарт хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тусгаарлагдсан хүний гэр бүлийн хүүхэд, бариа засалтай холбоотой хавьтал болсон хүн коронавирусээр өвчилсөн. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалтад шилжиж байна. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байгаа бол 347 хүн эдгэрээд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа" гэв.

Улаанбаатарт бүртгэгдсэн 65 тохиолдлын 977 хүнийг илрүүлж тусгаарлан шинжилгээнд хамруулж байна. Анх

977 хүнээс одоогийн байдлаар 159 хүнд гурван удаагийн шинжилгээ, 620 хүнд хоёр удаа шинжилгээ хийлээ.

Дотоодод бүртгэгдсэн нийт халдвар 300 боллоо

  • Улаанбаатарт 65
  • Дархан-Уул 33
  • Дорноговь 20
  • Орхон 22
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 157 байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх