LIVE: Иргэд: Нөөцийн махны худалдааны цэгийг нэмэгдүүлмээр байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Нийгэм, Видео мэдээ 1614

LIVE: Иргэд: Нөөцийн махны худалдааны цэгийг нэмэгдүүлмээр байна

УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас /2020.11.15/ нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. 

Хонины мах нэг килограмм нь 6,700₮ бол үхрийн мах 7,700₮-өөр борлуулж байна.

Манай сурвалжлах баг “Алтжин бөмбөгөр худалдааны төв”-ийн гадаа нөөцийн мах борлуулж байгаа худалдааны цэгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

“Эрүүл Монгол мах эко” ХХК-ийн хувьд үхрийн гулууз хоёр тонн, үхрийн 3-4 кг-тай ангилсан мах хоёр тонн, хонины төлөгний мах нэг тонн нийт таван тонн мах өнөөдөр борлуулж байна. Өчигдрөөс хойш үйл ажиллагаа хэвийн явж байна. Иргэд маань зайгаа барьж үйлчлүүлж байна гэсэн юм.

Нөөцийн мах худалдан авч байгаа иргэдийн хувьд: Иргэдийн хувьд хоёр метрийн зайтай эгнээ байраа эзлээд зогсож байна. Түрүүнээс хойш 30 минут зогсоход 100 гаруй иргэн дугаарлаж байна.. Хүнсээ цуглуулж буй нэгэн эмэгтэй “Хүнсээ цуглуулахаар гарч  болж байгаа ч таван кг мах, гурил, будаа гээд ойрын зуурын хэрэглээний хүнсээ аваад явах гэхээр хувийн унаа явуулахгүй байна. Нийтийн тээвэр, хувийн такси явахгүй байгаа энэ үед хүнсээ яаж авч явна даа хэмээн бодож байна” гэсэн юм.

Нөөцийн махыг 15 цэгээс гадна 230 гаруй хүнсний дэлгүүрүүдэд борлуулж эхэлнэ гэсэн талаар албаныхан дурдсан билээ.

Иргэн та хүнсний худалдааны газруудаар явахдаа амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих/2метр/, гараа ариутгах дүрмийг баримталж халдвараас хамгаалахыг мартуузай.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх