Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн зургаан дүүрэг, 15 цэгт нөөцийн мах борлуулах болсон шийдвэрийг Улаанбаатар хотын ерөнхий менежер, ЗАА-ны дарга Т.Гантөмөр, ХХААХҮ-ийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар өчигдөр танилцуулсан билээ.
Уг зохицуулалтын хүрээнд хонины мах 6,700 төгрөгөөр, харин үхрийн мах 7,700 төгрөгөөр борлуулагдах юм.
Ингээд нөөцийн мах борлуулах цэгүүдийг танилцуулж байна:
Баянгол дүүрэг:
1. 2-р хороо, "KFC" төвийн баруун талд
2. 12-р хороо, 6-р бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд
Баянзүрх дүүрэг:
3. 8-р хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
4. 4-р хороо, Жуковын музейн талбай
5. 1-р хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
6. 10-р хороо, Амгалан захын гадна талбай
Чингэлтэй:
7. 2-р хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
8. 16-р хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил
Сүхбаатар:
9. Хангай хотхоны гадна талбай
10. 16-р хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан:
11. 37-р хороо, Содон хорооллын дундах талбай
12. 14-р хороо, Цамбагаравын урд талбай
13. 1-р хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай
Хан-Уул:
14. Лавай худалдааны төвийн гадна талбай
15. Буянт-Ухаа 2 хорооллын гадна талбайд
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.