LIVE: Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Эрүүл мэнд 1114

LIVE: Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 26-27-ны өдрүүдэд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал,.

Тухайлбал, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор явах 215 хүнд, сайн дураараа 48, тандалтын зорилгоор 20 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Ингээд манай улсад нийт батлагдсан тохиолдол 340 болж, 312 хүн эдгэрээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д  28 хүн эмчлүүлж буй аж. Тэдний 20 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байгааг мэдээллээ.

Европ, ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид бөөнөөрөө цугларсан тохиолдолд халдвар тусаж байгаа тул олон нийтийн газар амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаахыг зөвлөв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх