Г.Нэргүй: Угаарын хийн хордлогоор нэг иргэн нас барлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1258

Г.Нэргүй: Угаарын хийн хордлогоор нэг иргэн нас барлаа

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй: Нэг хоногийн хугацаанд 103 утсанд угаарын хийнд хордсон гэх нэг өрхийн дөрвөн хүн дуудлага өгсөн. Үүний хоёр нь насанд хүрсэн хоёр нь хүүхэд байна. Насанд хүрсэн нэг иргэнд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн. Улсын нэгдсэн төв эмнэлэгт нэг иргэнийг хүргэн, эмчлүүлж байна.

Галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага нэмэгдсэн.. Тэдний 213 нь хүүхэд байна.

Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй М, 55 настай эрэгтэй Т нар гурван иргэн угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй О нас барсан.

Нөгөө хоёр эрэгтэйн биеийн байдал маш муу байна. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул ирэх долоо хоногт цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх